Нийгмийн

ШӨХТГ: Чансаа тогтоох санал асуулга явуулсан иргэнийг 20, байгууллагыг 200 саяар торгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр Сонгуулийн хуульд хяналт тавих чиглэлээр хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШӨХТГ-ын орон тооны гишүүн С.Цогтгэрэл: Манайх Сонгуулийн тухай хуулийн дөрвөн заалтыг хэрэгжүүлж ажилладаг. 39.5, 46.13 , 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд хяналт тавьдаг. Тодруулбал, радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй хараат бус байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх, сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл,нам, нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулахгүй байх ёстой. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ гэлээ.

Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн телевиз, нэг вэб сайт зөрчил гаргаад байгаа юм байна.

Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулах нь хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй цахим орчинд хязгаарлалттай бөгөөд нийт 43 фэйсбүүк хаягийн хандалтыг хязгаарлажээ. Улс төрийн чансаа тогтоох судалгаа явуулах, түүнийг түгээсэн хувь хүнийг 20, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 28, 2020 11:43

Магнай шиг ажиллаж чадахгүй гар хөл

иргэн
иргэн
5 сар 28, 2020 14:07

энэ мануухай насаараа нам дагаж мэдлэг мэрэгжилдээ дээшилдэггүй арчаагүй хог байсаар байх үүрэгт ажил нь оо, ооо, новш хархаас ой гутам

Холбоотой мэдээ

Back to top button