Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: ЭКО дүүргийн жишиг ШИЙДЭЛ-Хуучин хувцас авдаг цэг

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн билээ. Тэгвэл эко дүүрэг тодотголтой Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болов. Тэд Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд нэгийг нь байрлуулжээ.

Байрлуулаад хоёрхон хонож буй ч тэнд хуучин хувцсаа хийх хүмүүс цөөнгүй байлаа. Нэг эмэгтэй ирэн хүүхдийн гутал, өмд хийв. Түүний дараа нэгэн эмэгтэй хоёр хүүхдээ дагуулан хоёр тор дүүрэн хувцас барин нааш алхаж байв.

Түүнээс энэхүү цэгийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь асуухад "Хүүхдүүдийнхээ багадсан хувцсыг хаяж чадахгүй, шатаая гэхээр шатаах газар байхгүй гэртээ хий дэмий хадгалдаг байлаа. Өчигдөр мэдээнээс ийм цэг байгуулагдсаныг уншаад бүгдийг нь бариад ирлээ. Надад ч хуучин хувцсаа хадгалахгүй амар, хэрэгтэй хүмүүстээ ч туслаад зөв зүйл хийжээ” гэв.

Биднийг машин дотроос ажиглан суух залуу цонхны шилийг алгуурхан буулгаж "Ийм сайхан цэгтэй болчихжээ. Гэрээсээ хуучин хувцаснуудаа авч ирье байз” гээд машинаа асаагаад одлоо.

Ийнхүү анх очихдоо тийм ч их хүн ирэхгүй байх, хүмүүс ирж хувцсаа хийх нь юу л бол гэсэн бодол минь хормын төдийд өөрчлөгдөв.

Хуучин хувцас, гутал авах цэгийн талаар зарим зүйлийг Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Хэдэн газар хуучин хувцас авах цэгийг байрлуулсан бэ?

-Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд болон 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард тус тус хуучин хувцасны  хайрцаг байрлуулаад байна.

-Энэхүү цэгт цугларсан хувцсыг зорилтот бүлгийнхэнд нь яаж өгөх вэ?

-Манай тохижилт үйлчилгээний төв хороодтойгоо хамтарч ажиллаж байгаа. Тухайн хорооны айлуудын амжиргааны түвшний судалгаанд тулгуурлаж зорилтот бүлгийнхэнд нь дамжуулж, туслах болно.

-Уг цэгийг хэн хариуцдаг вэ. Дүүрсэн эсэхийг нь хэр хугацааны давтамжтай шалгах вэ?

-Тохижилт үйлчилгээний ажилтнууд маань цэвэрлэгээгээ хийх үедээ  энэхүү цэгээ эргэж тойрч, шалгаж байх юм. Дүүрсэн үед нь аваад хорооны ажилтнууддаа хүргэж өгнө. Тохижилт үйлчилгээний ажилтнууд маань өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарч, гутал хувцас нь норно гэсэн асуудал байхгүй.

-Одоогоор хоёр цэг байгуулсан юм байна. Дахиад нэмж хэчнээн хуучин хувцас авах цэг байгуулах вэ?

-Дараагийн ээлжинд 5-6 газар дахин байрлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Цаашдаа бүх хороондоо байрлуулах болно.

Хуучин хувцасаа шатаах гэж байгаад Богд ууланд түймэр тавьсан хэрэг гарч байсан нь саяхан. Тэгвэл энэхүү цэгийг байгуулснаар зорилтот бүлгийнхэнд туслахаас гадна гал түймэр гаргахаас урьдчилан сэргийлж буй нэг алхам юм. Иргэд хуучин, багадсан хувцсаа хаана хаях вэ, шатаах вэ гэж бодолгүй шууд л энэхүү цэг дээр авч ирэхэд л болох юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэхэд буруудахгүй. Өөрсдийн хэрэгцээнээс хасагдсан хувцаснаасаа ангижрахын сацуу хэрэгтэй хүмүүст нь буян болж байгаа хэрэг юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tse
Tse
2020-05-29 17:58

Huuchin hubtas hayh tsegiig buh duuregt bairluulah heregtei.Demjij bn.Hayh gazar oldodgui haichlaad l hogond hiideg.Heregtei hund ni ochigee

Зочин
Зочин
2020-05-29 22:34

Хуучин хувцас тоглоом хүүхдийн номоо хямд ч хамаагүй үнээр зараач. Хайхаар олдохгүй юм. Эсвэл өндөр үнэ хэлнэ.

Зочин
Зочин
2020-05-29 22:35

Одоо дээр нь зөвхөн угаасан цэвэрхэн хүн өмсөж болохоор хувцас гэж бичих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-05-30 09:08

Гадаадад ингэж хуучин гут�##� хувцас цуглуулдаг. Тэрий нь зарим нь монгол руу ачуулж комиссын бараа гэж зардаг

Зочин
Зочин
2020-07-19 09:15

МАШ ЗОВ,ХАРИН АНГИЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.НОМЫН ЦЭГ ХАМТАД НЬ ГАРГАВАЛ БУР САЙН.БАЯР ХУРГЬЕ.

Зочин
Зочин
2020-07-19 10:04

13 хороололд байгуулаач

Зочин
Зочин
2020-07-19 12:48

Энэ цэгийг дүүрэг бүрд нэг болговол их зүгээр юм аа

Холбоотой мэдээ

Back to top button