
Коронавирусийн халдварын эсрэг хандивын аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгдэн, хандив өргөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэд өнөөдөр ХӨСҮТ-д 12.2 сая төгрөг хандивлав. Өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд хандиваа гардуулах ажиллагаанд Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Н.Баярсайхан, пара таеквондогийн дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ нар оролцов. Хандивын аянд олимп, дэлхийн медальтай 59 тамирчин нэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.