СПОРТ

Олимп, дэлхийн медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлахаар болжээ

Коронавирусийн халдварын үед иргэд, аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ нэгдэн, хандив өргөсөөр байгаа билээ. Энэ аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгджээ. Олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн 59 тамирчин нэг сарын урамшуулалт цалингийнхаа 10 хувь болох 13 сая 500 мянган төгрөгийг УОК-т хандивлахаар шийдвэрлэв.

Энэ талаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар цахим хуудсандаа “Mонгол улсын ерөнхийлөгчийн тэтгэлэг, олимпийн их наадам, олимпийн төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, олимп дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын 1 сарын цалин 135.000.000 төгрөгийн 10% болох 13,500.000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар боллоо. Ковид-19-ийн эсрэг хамтдаа хүчээ нэгтэе. Монголчуудаа гараа сайн ариутгаж, маскаа тогтмол зүүгээрэй” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=1522537894586201&set=a.103267163179955&type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-21 17:48

Боксын гавьяат тамирчин Баярсайхны санаачлагаар шүү Цагаанбаатар энэхүү хандивт оролцохгүй гэж мэдэгдсэн бсан

Зочин
Зочин
2020-05-21 22:43

Бат-эрдэнэ ингэж хүнд тоогдох гэж тэнэгтэж явахаар спортын ордны жижүүр хийгээд суув�##� орсон гарсан олон улсууд таниад мэндтэй танилтай явах байлаа,мангараа гайхуулжбайгаа юм шиг эргүүтээд л явах юм

Холбоотой мэдээ

Back to top button