Нийгмийн

`Улаанбаатарын үдэш` тоглолт 21 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ

Өнөөдөр /2019.07.11/ Сүхбаатарын талбай Улаанбаатарын үдэш тоглолт 21 цагаас эхлэхээр баяр наадмын хөтөлбөрт тусгагджээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил тохиож байгаа учраас хотын иргэддээ хоёр өдөр урлагийн тоглолт сонирхуулахаар болсон. Мөн энэ үдэш БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас нийслэл хотын түүхт 380 жилийн ойд бэлэг барьж, Пёнчаны олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан лазер шоу үзүүлбэрийг сонирхуулж, 100 гаруй дрон ниснэ. Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сонгодог урлагийн гала тоглолт болно. Энэ жил поп опера тоглолтыг үзэгчдэдээ зориулан хийж, энэ урлагийн төлөөлөл болсон “Увертюра”, “Ньюнс” хамтлагаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Анхбаяр нар уран бүтээлийн дээжээсээ олны хүртээл болгоно гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button