НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: 'Цэнгэлдэхийн' наадамчид ямар сэтгэгдэлтэй байна вэ

Халуун нартай, багавтар үүлтэй бас бороо хуртай наадам үргэлжилсээр байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг үзэж сонирхсон наадамчид Төв цэнгэлдэх хүрээлэнгээ нар зөв тойрон зорчиж, наадмын хуушуураа амтархан идэцгээнэ. “Цэнгэлдэхийн” наадамчидтай товч яриа өрнүүлж, баяр наадмын халуун дулаан сэтгэгдлийг нь хуваалцав.

Баянзүрх дүүргийн иргэн: "Наадмын нээлт үзлээ, тун сайхан болж өнгөрсөн. Улаанбаатар хотоос оролцож байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Хамгийн их сэтгэлд үлдсэн зүйл гэвэл наадмын нээлт л байлаа"

Өвөрмонголын Өөртөө засах орны иргэн: 'Наадмын нээлт хараахан үзэж амжаагүй байна. Баяр наадам маань их сайхан болж байгаа харагдана. Найзууд маань Цэнгэлдэх дотор бөх үзэж байгаа. Монгол бөх үзэх дуртай'

'Наадмын нээлт янзын гоё боллоо. Нээлтийн найруулга өмнө жилийнхүүдээс харьцангуй сайн болсон шиг. Бараг долоо, найман жилийн дараа үзэж байна. Цагдаа нарт өмнө нь загнуулчих гээд л байдаг байсан, энэ жил тэдний харилцаа их сайхан болж өөрчлөгджээ. Жил бүр ирдэг Япон улсын зочинтойгоо хамт явж байна"

Япон улсын иргэн: "Анх удаа монгол наадмын нээлт үзээд, сэтгэл маш их хөдөллөө. Мөн хуушуурны амт тун сонин, гайхалтай байв.'

Баянзүрх дүүргийн иргэд: 'Наадмын нээлт үзэж амжсангүй, дөнгөж сая ирээд хуушуураа идээд л сууж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Цэнгэлдэх хүрээлэнгээ нар зөв тойрдог номтой юм. Хуушуураа идчихээд цэнгэлдэхээ тойрно доо'

Эмх журам зохицуулагч Т.Заяабаатар: 'Наадамчид зөрчил бага гаргаж байна. Гэр бүл маань наадамлаж байхад би төрийнхөө ажил үүргийг ийнхүү гүйцэтгэж буйгаараа маш их бахархаж байна. Адилхан аавын эрчүүдтэй алба үүргээ гүйцэтгэн наадамлах сайхан байна.'

'Наадмын нээлтээ хараахан үзэж амжсангүй. Энэ их халуунд наадамчдаа сэрүүцүүлэх арга хэмжээг авч байгаа нь таалагдлаа. Зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдийн наадмаас илүү сайхан болж байгаа юм шиг санагдлаа'

Баянзүрх дүүргийн иргэн: 'Наадмын нээлтээ зурагтаар үзчихээд ирлээ. Хуушуур идсэн, сайхан амттай байна. Цаг агаарын хувьд нэлээн халуун байгаа ч хиймэл бороо оруулсан учир сайхан санагдлаа.'

Д.ЦЭРЭНЧИМЭГ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button