ДЭЛХИЙЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД
Жастин Биберийн дуу загасчин залууг баавгайнаас аварчээ

ОХУ-ын Якутад 42 настай Игорыг загасчилж байхад нь баавгай дайрчээ. Төд удалгүй Игорын гар утас дуугарч, дуудлаган дээр нь Канадын алдарт дуучин Жастин Биберийн "Baby” дуу явж эхлэхэд баавгай цочсондоо ой руу зугтжээ.
Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ:
"Заримдаа санаанд оромгүй дуу авиа, уурласан баавгайг цочроодог юм байна. Хэрвээ ач охин маань энэ дууг утсан дээр маань тавиагүй байсан бол, би өнөөдөр амьд үлдэх байсан эсэхээ мэдэхгүй юм” гэжээ.
Жастин Бибер хэдийгээр дэлхийн олон оронд сая сая шүтэн бишрэгчтэй хэдий ч түүний дуу ууртай байвгайд таалагдаагүй бололтой.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.