УЛС ТӨР

Ц.Ганзориг: Ачаа, барааг 21 хоног тусгаарлах шийдвэр ГАРГААГҮЙ

Цахим ертөнц болоод олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гадны орноос Монгол Улс руу ирэх ачаа, барааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног тусгаарлана гэх мэдээлэл тархаад буй.

Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, Олон улсын ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа. Засгийн газар Улсын Онцгой комиссоос албан ёсоор ийм шийдвэр гараагүй. ‬‪Ачаа, барааг саатуулахгүй нэвтрүүлж байгаа. Цаашид ч ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлэх зарчмыг Засгийн газар барьж байна хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button