НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2020 онд 0.5 хувиар агшина

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд 0.5 хувиар агшина гэж тооцоолсноо танилцууллаа. Цар тахал дэлхий даяар тархаж, хөл хорио анхлан таамагласнаас удаан үргэлжилж байгаа тул төсөөллөө өмнөх таамгаас зургаан нэгж хувиар бууруулахаар болжээ.

Харин ирэх онд өсөлт 4.9 хувь хүрч дээшлэхээр байна. Хөрөнгийн урсгал тасалдаж, зээлийн зардал өссөн. Түүнчлэн өрийн түвшин өндөр байгаа нь Монгол, Малайз, Вьетнам, БНХАУ зэрэг улсын гол сорилт гэж дүгнэсэн байна. Азийн хөгжлийн банк ч мөн төсөөллөө бууруулж, дөрөвдүгээр сарын шинэчилсэн тайландаа Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.1 хувиар өснө гэх шинэ тооцоолол танилцуулж байсан юм.

Цар тахал дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учруулж, энэ онд Дэлхийн II дайнаас хойш хамгийн өндөр хувиар агшихаар байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засаг нийлбэр дүнгээр сүүлийн 60 жилд анх удаа агшихаар байна. Улс, орнуудын 90 хувийнх нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дүн буурахаар байгаа аж. Цаашдын төлөвийн тухайд Дэлхийн банк хоёр хувилбар боловсруулсан байна.

“COVID-19”-ийн тархалтыг хязгаарлаж чадалгүй хөл хорионы дэглэм удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засаг энэ онд найман хувиар агшихаар байна. Харин ойрын хугацаанд хөл хориог зөөллөж, эдийн засгийн харилцаа хэвийн байдалдаа орвол дөрвөн хувиар агшина гэж тооцоолжээ. Хэдий өөдрөгөөр тооцоолсон ч 2009 оны хямралаас хоёр дахин их хохирол учруулна гэсэн үг юм.

ЭХ СУРВАЛЖ: bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button