Нийгмийн

ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон.

2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул Шалгуулагч та бүхэн албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн тодруулгадаа "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон. ЭЕШ нь үүнээс хойш буюу долдугаар сарын 2-5-нд төлөвлөгдсөн байгаа.Хэрэв Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг цааш сунгахаар болбол манай яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг дээрх төлөвлөсөн өдрүүдэд зохион байгуулахыг албажуулах санал оруулна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button