НИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ЭТТ: 1 сая иргэний ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүлсэн

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох бол гэж иргэд бие биеэсээ асуун, хүлээсээр л.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгоно гэж мэдэгдсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 24-нд хувьцаа эзэмшигчид хуралдаж тавдугаар сарын нэгнээс иргэдийн дансанд ногдол ашиг орж эхэлнэ гэсэн. Үүнээс хойш иргэдийн дунд дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг анх удаа хүртэх нь гэсэн хүлээлт үүссэн юм. Гэвч ногдол ашиг тараах товлосон хугацаанаас хойш сар гаруй боллоо.

 Энэ талаар 1800 1072 дугаарт залган лавлахад “Үнэт цаасны дансаа шалгах ажил дээрээ явагдаж байна. Одоогоор иргэдийн дансанд ногдол ашиг орж эхлээгүй. Бид эхний 1 сая гаруй иргэний ногдол ашгийн мөнгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д шилжүүлсэн. Тус төв брокерийн төвүүдээр дамжуулж иргэдэд олгоно. Эхний ээлжинд үнэт цаасны данстай иргэддээ олгож, дараа нь үнэт цаасны дансгүй иргэдийн ногдол ашгийг “И-баримт” системээр шилжүүл гэсэн зарчим баримталж байгаа” гэсэн хариулт өгөв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан ногдол ашгийг үе шаттай тараах хэрэгтэй гэж үзэн эх үүсвэрийг нь цувуулж олгох зарчим баримталж буй аж. Уг нь Засгийн газраас ногдол ашгийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, өргөн хүрээнд хуваарил гэсэн чиглэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д өгчээ. Тус компанийнхан үүний дагуу ажиллаж байгаа гэсэн.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-тэй холбогдож  энэ талаар тодруулах гэж удаа дараа залгасан боловч утсаа авсангүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургадугаар сарын 30 хүртэл тус байгууллага ажиллахгүй гэнэ. Тэгэхээр энэ сард ч ногдол ашиг авна гэдэг үлгэр болж байна.

Түүнчлэн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар хэр мэдээлэлтэй байгааг иргэдээс асуулаа.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Бат-Эрдэнэ “Би 750 хувьцаатай. Дөрвөн жилийн өмнө мөнгөний хэрэг гараад Засгийн газарт 323 хувьцаагаа зарчихсан. Уг нь хувьцааныхаа ногдол ашгийг аваад байж байвал зүгээр. Гэвч одоо ногдол ч үгүй учраас зараад мөнгө болгосон нь дээр гэж бодох болсон. Манай гэр бүлийн гурван гишүүн “Гүүдсек” ҮЦК-д 7500 төгрөгөөр данс нээлгэсэн. Тавдугаар сарын нэгнээс ногдол ашиг олгоно гээд байсан. Одоо болтол ороогүй л байна” гэв.

Франц улсад суугаа иргэн Д.Эрдэнэпүрэв “Би Франц улсад ажиллаж, амьдраад 10 жил болж байна. Монгол Улсын иргэний хувьд би 1072 хувьцаа эзэмших эрхтэй. Надад Монголд банкны данс байхгүй учир гэрийнхэн рүүгээ итгэмжлэх илгээж, данс нээлгэсэн. Энд хувьцааны тухай мэдлэг хомс байгаа ч интернэтээс хэрэгтэй мэдээллээ авч байгаа. Зарим хүн хувьцаагаа зараад мөнгө болгосон нь дээр гэдэг. Харин би хувьцаагаа өсгөх нь зөв гэж боддог” гэлээ.

Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Даваадалай “Жилийн өмнө хувьцааны дансаа 5000 төгрөгөөр нээлгэсэн. Данс нээлгэхэд чирэгдэл бага байсан ч ногдол ашиг хэрхэн бодогдох, хэзээ данс руу орох зэрэг нь тодорхойгүй байна” гэв.

Цар тахлын улмаас эдийн засаг агшиж, иргэдийн орлого багасаж буй. Ийм хүнд үед гар дээрээ хэдэн төгрөг тавьчих юм сан гэсэн иргэдийн хүлээлт нэмэгдсээр. Иргэдийн дансанд ногдол ашиг хэзээ орох вэ. Энэ талаар холбогдох байгууллагууд иргэдийн эргэлзээг тайлж, тодорхой мэдээлэл өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-10 11:26

Сонгуулийн урд өдөр сурт�##�чилгаа хаахаас өмнө иргэдийн дансанд орно!

Зочин
Зочин
2020-06-10 19:41
Reply to  Зочин

Хүний дургүй хүргэж хууль зөрччихөөд сан�##� авна гэвэл горьдсоны гарз !

нэзочинрээ
нэзочинрээ
2020-06-10 11:32

ман нам 1сая өгөхгү бол хувьцааныхаа мөнгииг дансанд хиихгү бол хэн ч гарахгүй ядаж л энэ мөнгөнүүдээ иргэдиинхээ данс руу шилжүүлчээд сурт�##�чилгаа хиимээр юм.хошигрцулаад байх юм

Зочин
Зочин
2020-06-10 19:41

Угаасаа сонгохгүй мэдээж.

Зочин
Зочин
2020-06-10 18:02

Урьд нь мөнгө авч сан�##� аваад өгөх болохоороо өөрийнх нь хувьцааг худ�##�даж аваад мөнгийг нь өгөөд хуурчихдаг бөйж. Одоо бол хууртах хүн бөйхгүй байх оо. Хуучин аргаа хэрэглэнэ гэж байгаа бол ёстой май шүү.

Зочин
Зочин
2020-06-10 19:39

Бүгдээрээ нийлж цагдаад гомдол гаргая. Нэгэнт орсон мөнгө тараахгүй байгаа ҮЦТ гэх ХХК-гаас мөнгөө нэхэж цагдаад өгье ! Нэг нь нэг юм биччих бүгд гарын үсгээ зураад явуулъя. Хувьцааг ингэж тараадаг эсэх тухай мэргэжлийн хүмүүс байв�##� хэл !

Цагдаа
Цагдаа
2020-06-10 19:40

Яагаад 6 сарын 30 хүртэл ажиллахгүй гэсэн гээч. ЭТТ буюу бидний мөнгийг аваад банкинд хүүтэй хадг�##�уулсан биз. Энэ бол гэмт хэрэг ! 3=-г хүлээх хүсэл �##�га !

Зочин
Зочин
2020-06-10 19:40
Reply to  Цагдаа

30

Холбоотой мэдээ

Back to top button