Нийгмийн

Генерал Д.Гэрэлийн хүүгийн уурхайд шүүх ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй байдаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөнд байх Пентатерра уурхайн талаар “Генералын хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн. Уг нэвтрүүлгийн мөрөөр Генерал Д.Гэрэл хуулийн байгууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн долоон сарын хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж байгаа билээ.

Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13 ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр уг уурхайд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн үзлэг хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button