СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд өнгөллөө
-СОЁОЛОН НАСНЫ МОРЬД УРАЛДАЖ, БАРИАНДАА ОРЛОО-
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. 200 гаруй соёолон насны хурдан үрээ шандсаа сорилоо. Үүнээс:
Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ.
Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун үрээ.
Айргийн гуравт: Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ.
Айргийн дөрөвт: Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар үрээ.
Айргийн тавд: Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дамдий-Ядамын цоохор үрээ тус тус барианд орж, наадамчин олноо баясгалаа.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.