НИЙГЭМ

НМХГ: “Вип дентал” ХХК, “Цомбо” ХХК-аас илэрсэн зөрчилтэй 1010 ширхэг эмийг акталж, устгуулна

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад  төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Шалгалтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан  хоёр нэрийн эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан “Вип дентал” ХХК-ийн шүдний эмнэлэг, хаяг шошгын зөрчилтэй, чанарын баталгаажуулалтгүй гурван нэрийн эмийг ханган нийлүүлсэн Нуган ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага, ханган нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтын журам зөрчсөн “Цомбо” ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль оногдуулан таван нэрийн  таван цувралын 1010 ширхэг 1728500 /нэг сая долоон зуун хорин найман мянга таван зуун төгрөгийн эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button