Нийгмийн

Хууль бусаар тулам агнагчдад 12 сая төгрөгийн торгууль, 45 саяын нөхөн төлбөр оногдуулжээ

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод 24 цагийн хяналт тогтмол хийгдэж байна. Шалган нэвтрэх товчоогоор 30 удаагийн тохиолдлоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчил, хот доторх хяналтаар 12 удаагийн тохиолдлоор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан зөрчлийг тус тус илрүүллээ.

Тухайн тарваганы түүхий тулмуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр” 

  •  Эр тарвага – 170.000 x 2 = 340.000 төгрөг,   
  • Эм тарвага – 200.000 x 2 = 400.000 төгрөгийн үнэлгээгээр тооцон нийт 12.600.000 төгрөгийн торгууль, 45.078.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцож ажиллалаа.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг. Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбалт
Ганбалт
2021-10-19 17:34

Тулам агнана гэж юу байхав дээ,б�##�ай юм

Холбоотой мэдээ

Back to top button