НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль бусаар тарвага агнасан 19 зөрчлийг илрүүлж, 76.3 саяын нөхөн олговор авчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хууль бусаар тарвага агнасан, мах, түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 19 зөрчлийг илрүүлжээ.

Уг 19 зөрчлийг үйлдсэн 19 иргэнд нийт 1.89 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн байгаль орчинд учирсан хохирлын 76.26 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 93 тарваганы нойтон махыг хураан авсан талаар аймгийн Зооноз, өвчин судлалын төвөөс мэдээлсэн байна.

Манай улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор нэг ширхэг тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээ хоёр дахин өсөж, 410 мянган төгрөг болсон юм. Тиймээс Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тус үнэлгээг хоёр дахин нугалж, төлүүлж байгаа ажээ.

Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнахгүй байж, аймаг, сум, хот хоорондын тээвэрчид дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байхыг холбогдох албанаас анхаарууллаа.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-24 16:38

сайн хураагаад бид нарт өг гээд л дарга нэртэнгүүд баясаад сууж байгаадаа

Холбоотой мэдээ

Back to top button