ДЭЛХИЙЭнтертайнмент

Шинэ Зеландын Засгийн газар “Аватар” киноны зураг авалт хийхийг зөвшөөрчээ

Шинэ Зеланд Улс коронавирусээр өвчилсөн бүх хүнээ эмчилж, халдваргүй бүс болсон гэдгээ хоёр өдрийн өмнө зарласан. Тэгвэл үүний дараахан тус улсын Засгийн газраас хөл хорионы журам болон нийгмийн зай барих хязгаарлалтын дүрмээ бүр мөсөн болиулахаар шийдсэн. Харин улсын хилийг хаалттай хэвээр үлдээж, гаднаас хүн авахгүй хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ эдийн засгийн зарим үр өгөөжтэй тал дээр уян хатан хандахаа амлаад байсан тус улсын Ерөнхий сайд хатагтай Арден "Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг хийх нэрт найруулагч Жеймс Камероны багийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгосон байна.

Тус кино нь 2021 онд гарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button