НИЙГЭМ

УИД-ийн 13 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг устгалд оруулав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар 2388 нэр төрлийн 485737 ширхэг, 11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 35 акт тогтоожээ. Ингэхдээ 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжилж, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдсэн байна. 

Улсын байцаагчийн актыг үндэслэн энэ сарын 10-нд Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид, Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button