ДЭЛХИЙ

Бээжинд 76 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр /2020.06.14/ 76499 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд 59 сорьцоос “COVID-19” илэрлээ гэж тус хотын Эрүүл мэндийн комисс мэдээллээ.

Тус улсын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь “Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Шиньфади” захтай холбоотой байсан” гэжээ.

Өчигдөр  2 цагийн байдлаар “Шиньфади” захын ойр орчимд амьдардаг 47510 хүнээс сорьц цуглуулж, 6284-ийг нь шинжлэхэд бүгд сөрөг гарсан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: xinhuanet.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button