ДЭЛХИЙ
ДЭМБ: “COVID-19”-ийн тархалтын эрч анхны дэгдэлтээс илүү өндөр байна

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 8.112.577-д хүрлээ. Үүнээс 439 мянган хүн эндэж, 4.2 сая хүн эдгэжээ.
АНУ-ын мужуудад коронавирусийн тархалтын эрч нэмэгдэж байгаагаас эдийн засгаа эргэн нээхээ түр зогсоож магадгүй байна. Хэдий тийм боловч тархалтын хоёр дахь давлагаа үүссэн гэж үзэхгүй байгаагаа Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоу мэдэгджээ.
Тэгвэл одоогийн тархалтын эрч анхны дэгдэлтийн үеэс илүү өндөр байгааг ДЭМБ анхаарууллаа. Сүүлийн хоёр долоо хоногт улс орнуудад бараг өдөр бүр “COVID-19”-ийн халдварын 100 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 75 хувь нь 10 улсад хамаарч байна. Дийлэнх нь Америк, Өмнөд Азийн орнууд байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.