Нийгмийн

САЙН МЭДЭЭ: БХИС-ийн оюутан 32 хоногийн дараа бүрэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын тухай цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, 

"ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн хоёр долоо хоногийн хувьд АНУ, Зүүн Өмнөд Азийн 10 гаруй оронд халдварын нөхцөл байдал хүнд байна. АНУ-д 21.900 гаруй шинэ тохиолдол илэрч, 373 нас баралт бүртгэгдсэнээр тус улсад нийт 2.085.000-д хүрсэн аж. Чил улсад өдөрт дунджаар 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж буй аж.

Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотой вируст генетикийн нарийвчилсан судалгаа хийж байна. Дүгнэлт хараахан гараагүй байна. Бээжин хотод сүүлийн 5 хоногт халдварын 106 тохиолдол бүртгэгджээ. Япон улсад 76 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. БНСУ-д 34 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдлээ. 6-р сарын 1-14-нд БНСУ-д бүртгэгдсэн 618 тохиолдлын 10.2 хувь нь халдвар хаанаас авсныг тогтоох боломжгүй байна.”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дархан-Уул аймагт 413 хүнд шинжилгээг хийхэд сөрөг гарсан. Дорноговь аймагт хийсэн тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүнд шинжилгээг хийхэд илрээгүй. БХИС-ын 19 настай оюутан 32 хоногийн турш эмчилгээг хийлгэж бүрэн эдгэрээд, дараагийн хяналт руу шилжлээ.”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button