НИЙГЭМ

Улсын аварга Э.Оюунболдод наадмын түрүү бөхийн бай шагнал “Тоёота” цом бэлэглэлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод "Тоёота Сэйлс Монголи" ХХК хүндэтгэл үзүүлэн, “Тоёота” цом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.13/ Хүй долоон худагт боллоо.

“Тоёота Мотор Корпораци” нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

“Тоёота” цом гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, найз нөхөд, бөх сонирхогчид байлцлаа.

"Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Сайхан наадацгааж байна уу, монголчууд аа. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулж хийсэн уг цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Түрүү бөхөд баяр хүргэе” гэлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболд Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. “Тоёота Мотор Корпораци”-ийн  хамт олонд  нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна.

Монголдоо анхдагч ТОЁОТА ЦОМ нь Батноров хийцийн арга барилыг ашиглан, дан гар аргаар бүтээсэн, 90 см өндөр, 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтжээ. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн, оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан, 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулан урлажээ. Энэхүү цомыг дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урласан байна. “Тоёота” цом нь шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана гэдгээрээ ихээхэн онцлог аж.

Наадмын өдрүүдэд Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч ажилласан билээ. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын 150 ширхэг хувцсыг баяр наадмыг зохион байгуулсан хороонд наадмын өмнө гардуулсан юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-02 09:44

Viagra Frau Preisvergleich viagra Order Azithromycin 250 Mg Cialis C20 Preis

Холбоотой мэдээ

Back to top button