Таксины жолооч Т.Наранбаатар: Машинд эх барьсан нярайгаа цамцанд боогоод, эмнэлэг рүү явсан

Бид өмнө нь вагон, онгоцонд эх амаржсан тухай мэдээллүүдийг сонсож байсан. Гэхдээ ийм ховорхон агшин Монгол улсад гэхээсээ илүү гаднын оронд түгээмэл тохиолддог шүү дээ. Тэгвэл бидний ярьдгаар таксинд явж, халтуур хийж байсан жолооч, машинаар нь үйлчлүүлсэн эмэгтэйг эх барьж авсан хөөрхөн мэдээлэл сошиалаар борооны дараах мөөг мэт түглээ.
Баярлах, гайхах зэрэгцэх түүнийг Т.Наранбаатар, харин амаржсан эхийг Б.Ариунаа гэдэг байна. Жолоочоор эх бариулсан, хувьтай төрсөн бяцхан нярай, бүсгүйн хоёр дахь үр нь. Бид эх хүү хоёрыг эх барьж авсан Т.Наранбаатар ахтай утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

-АМАРЖСАН ЭХ БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-
-Сайн байна уу. Таныг машиндаа нярай хүүхэд эх барьж авсан мэдээлэл сошиалаар түгээд байна. Энэ үйл явдал болох үед та хаанаас хаа хүрч явсан бэ?
-ГССҮТ-ийн гадна машиндаа сууж байсан юм. Тэгэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэд “Ажил дээрээ гэмтээд, үзүүлээд явж байна. Бид хоёр мөнгөгүй. Та хүргээд өгөөч, тэгэх үү” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгээ тэг, суучих” гээд л замдаа гарсан.
-Анх таны машинд суухад биеийн байдал нь ямархуу байв. Төрөх үеийн өвдөлт эхэлсэн байсан уу?
-Ёстой үгүй. Би бүр бие давхар гэдгийг нь ч мэдээгүй. Зүгээр л биеийн байдал нь хэвийн харагдсан. Тэгээд замд явж байхад гэнэт өвдөж эхэлсэн.
-Амаржсан эмэгтэй, эрэгтэй хүнтэй хамт явж байсан гэсэн. Нөхөр нь юм уу?
-Биш ээ. Барилга дээр хамт ажилладаг хүн юм билээ. Төрөх гээд өвдөлт өгөөд эхлэхэд хамт яваа залуу нь түгшсэн, царай нь хувхай цайчихсан харагдсан. Тэгээд яах учраа олохгүй байсан учраас би эх барьж авсан.
-НЯРАЙГ ТӨРСНИЙ ДАРАА ЦАМЦАНДАА БООГООД ЗАМДАА ГАРСАН-
-Эх барьж авах явцад ямар нэг хүндрэл гарав уу?
-Санасныг бодвол гайгүй шүү. Бага зэрэг цус гарсныг бодоход хэвийн байсан. Эрүүл саруул, чанга дуутай охин хүүхэд мэндэлсэн. Өлгий, даавуу байгаагүй учраас төрснийх нь дараа цамцандаа боогоод эхэд нь тэврүүлсэн дээ. Бие нь их тамирдсан байсан ч, ахаа баярлалаа гээд л амандаа бувтнаад байсан. Тэгэхэд их сайхан санагдсан шүү.
-Төрсний дараа шууд амаржих газар руу хөдөлсөн үү?
-Чингэлтэй дүүргээс амаржих руу зам их түгжрэлтэй байсан. 32-ын тойрог дээр нам гацчихсан. Жолооч нарт учирлаад, төрсөн хүн авч явна гэхэд "хаашаа юм согтуу байгаа юм уу” гээд зам тавьж өгөөгүй. Тэгээд арга буюу түргэн тусламжийн 103 төв рүү залгаж, 32-ын тойргоос эх, хүү хоёрыг хүлээлгэж өгсөн дөө. Тэгээд гэртээ хариад цус болсон бүрээсээ угаасан.
-БАГА ХҮҮ МААНЬ ӨНӨӨДӨР АХЛАХ СУРГУУЛИА ТӨГСӨЖ БАЙГАА-
-Та урьд нь хүүхэд эх барьж байв уу. Эх барьж байх үеийнхээ сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач.
-Үгүй. Ёстой эх барьж байгаагүй. Яах , вэ өмнө нь зурагтаар мэр сэр, дөнгөж төрсөн хүүхдийн хүйг лав тайрч болдоггүй, урт тайрах ёстой гэж сонсож байснаас өөр зүйл дуулж байсангүй. Эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа нь баярламаар байна. Сэтгэл маш их догдолж байна.
-ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТГҮЙ ГЭРТЭЭ ХАРИХЫГ НЬ ЗӨВШӨӨРЧЭЭ-
-Амаржсан эх танд маш их талархсан байх даа. Танд талархсанаа хэрхэн илэрхийлэв, юу гэв?
-Тэгэлгүй яах вэ. Би дөнгөж сая уулзчихаад явж байна. Хөөрхий “Баярлалаа” л гээд байна. Төрөх дөхсөн байж яагаад барилгын ажлаа хийгээд яваад байсныг нь гайхах юм. Хугацаа нь болчихсон юм билээ. Өөрийгөө төрнө гэж бодоогүй л явсан байх. Өнөөдөр миний машины дугаар явдаггүй өдөр. Харин ашгүй Тээврийн цагдаагийн албаныхан намайг эмнэлгээс машинаа унаад харихыг зөвшөөрсөн. Буянтай үйл хийсэн болохоор тэгсэн гэсэн. Ах нь баярлаад л байна. Дэм дэмэндээ тэгээд болно доо.
-Та гэр бүлтэй юу, хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүү, гурван охинтой. Бага хүү маань өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийг төгсөж байгаа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
saihan setgeltei hyn baina buyn zaya ni tegshred sain saihan yawaasai ah min ee
Буян нь дэлгэрсэн хүн юм аа. Eрөөл учр�##� аа гэж.
Баярл�##�аа. Сайхан сэтгэлт эр байна. Ажил амьдр�##�д нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Bayr hiurgye joloochid. Bas eruul saruul torj ohintoi holson eejid n bas baur hurge
Буян нь дэлгэрч яваарай.
ГАНЦ САЙХАН МЭДЭЭ УНШЛАА
Сайхан сэтгэлт Монгол аавд баяр хүргэе
Sain humuus bidnii dund olon daanch bidniig udirdaj baigaa humuus hamgiin bolohgyi butehgyi .irgedee hagalan butargah tednees dandaa hogiin yumnuud gardag . Nuguu Mongol ya##a yasan bidendee ulger duurial bolj manlailj baigaa yum alag
Ter sogtuu ymuu gd bsan garuud icheesei
Таныг буян заяа нь түших болтугай
Монгол эр хүн бүхэнд ийм уярам сайхан нандин сэтгэл бий гэдэгт огт эргэлздэггүй
Сайхан сэтгэлтэй буянтай хун байна. Танай гэр бул ур хуухэдэд чинь сайн сайхан бухнийг хусье
Буян нь дэлгэрч ажил үйлс нь өөдрөг байг ээ
Хөөрхий дөө төртлөө барилга дээр ажилласан ээжийг өрөвдөж бна. Сайн хүн таарсан нь ямар сайхан хэрэг вэ? Жолооч ахад маш их баярл�##�аа.
Hair ym be
Жинхэнэ эр хүн юм.