Сайжруулсан шахмал түлшний хот доторхи тээвэр хийх компаниудыг сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор сайжруулсан шахмал түлшний Улаанбаатар хот доторхи тээвэр хийх хүсэлтэй тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, холбогдох материалыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хүлээн авна.
Дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
– Аж ахуйн нэгжийн хүсэлт
– Компанийн товч танилцуулга
– Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
– ШШГЕГ-ын тодорхойлолт, шүүхийн бичгээр нотлогдоно
– Татварын Ерөнхий Газрын тодорхойлолт
– Тээврийн хэрэгслийн жагсаалт /5-20 тн тээвэрлэх чадалтай 10-аас доошгүй машинтай байх/
– Нийт тээврийн хэрэгслийн 30 хүртлэх хувь нь өөрөө өргөгч /кран/-тай байх.
– Тээврийн хэрэгслийн фото зураг
– Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
– Жолооны үнэмлэхний хуулбар / жолооч тус бүрээр, нотариатаар баталгаажсан/
– Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын хуулбар
Таван толгой түлш ХХК
Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Төв үйлдвэрийн байр
Утас: 70119400
Эх сурвалж: Таван Толгой Түлш ХХК












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хахаха