УЛС ТӨР

Хорих байрнаас сонгуульд өрсөлдөж буй ЗУРГААН нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07:00 цагаас эхэлж, 22:00 цаг хүртэл хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 15 улстөрийн нам, дөрвөн эвсэл, бие даагчдын бүрэлдэхүүн бүхий нийт 606 нэр дэвшигч 76 мандатын төлөө өрсөлдөж буй юм.

Энэ удаагийн сонгуулийн санал хураах өдөр нэр бүхий зургаан нэр дэвшигч хоригдож байна. Эдгээр хүмүүс нь сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу саналын хуудсанд бичигдэж байна.

Хоригдож буй нэр дэвшигчид,

-Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр,

-Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан,

-Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшигч Да.Ганболд,

-Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт,

-Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат,

-Сонгинохайрхан дүүрэгт Сахигтун эвслээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button