УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Долдугаар сарын 1-ний хар өдөр давтагдах учиргүй

Монгол Улсын 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая саналаа өглөө.

Тэрбээр монгол түмэндээ хандаж “Өнөөдөр ард түмний минь баярын өдөр. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Сонгууль амжилттай сайхан үргэлжилж байна. Ард иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа юм байна. Сая надад хэллээ, иргэдийн идэвх өмнөхөөсөө хамаагүй сайн байна гэж.

Шинэ мянганы хүүхдүүд анхны сонгуулиа өгч буйгаараа онцлогтой. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг төрөө төвхнүүлж байгаа гэсэн үг. Монгол түмэн нэн ялангуяа залуус маань саналаа идэвхтэй өгөөрэй. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх нам, эвсэл, нэр дэвшигчдэд амжилт хүсье. Сонгууль ямар нэгэн будлиан, маргаангүй, шударга болох болтугай. Босъё, тэмцье, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хандлага Монголын ард түмэнд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Долдугаар сарын 1-нд юу болсныг бид мэднэ, таван сайхан залуу өөд болсон. Энэ хар түүх давтагдах учиргүй” гэлээ.  

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
10 Сэтгэгдлүүд
4 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Луйварын сонгууль болох юм биш вээз!!!

Зочинs
Зочинs

ter xar odor garsan shaltgaantai dutsex xar uildel xj songuulid 62 suudal avsan ner zuuj baigaa tul iim zuil yarj bainadaa eronxii said gegch ni

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.

мэдээж 30 жил та нарын төрийн эрхийг чини луйвараар булааж авч чи турж ,би баяжиж сайхан бна хөө.дахиад 90жил энэ төр улсыг чини өм цөм идэж ууж аваад диваажинд очоод хэвтчихнээ хөө.монголын тэнэг ард түмэнд баярлаж бна хөө.

Зочин
Зочин

Энэ нэг юм хэлсэн шүү. Бид ялна. 7-1 -ний асуудал байхгүй шүү гэх шиг болсон доо

Зочин
Зочин

Хэлж байгаад л аваад хаялаа даа

Зочинs
Зочинs

mongol xumus bol guigachid, yalzarsan setgexuitei, neg xonogiin xoolnii mngoor ooriin ba ur xuuxdiin xuvi zayag zolidog. iim l uil yavdal bolj ongorloo. Ix xurliin gishuun ni ordond suuj xuuxen xuchindeed l, ulsiin tusgai sangin mongiig 46

Зочинs
Зочинs

gishuud ni ideed l, songuuliig 60 terbumaar xudaldaj xaxuuldaj baiguulaad l xa xa

Зочин
Зочин

Луйварын сонгууль болсон ,энэ Хүрэлсүх хөөрүү нөхөр иргэдээс их айж байх шив! Хэтэрхий олонхи болчихоод дахиад ЖДҮ чид, оффшорчид , хулгайчидтайгаа 4 жил иргэийн амьдралаар тоглох боллоо.Одоо монгол улс Хойд солонгос, Венуэсэлийн замаар ява

Гэндэн
Гэндэн

Намайг ард түмэн хамгаална гэсэн чинь хамгаалагчдаа дагуулчихсан явна. Ганцаараа яваач чи

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой

ээ хөөрхий доо?Ингэж өм цөм лүйвар булхай , сонгогдох, сонгох эрхийг нь зөрчөөд эр баяраа харуулж хууль хүчний байгууллагыг ашиглж хэд хэдээр нь шорон гянданд хатаасан ерөнхий сайд аа ард түмэн хамгаалах уу? Суудлаас нь чирэх?

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой

Сонгогч түмний оюун бодолд үймээн самууныг хэзээч боддоггүй юм аа.Бидэнд амар амаглан аж төрхийг юу юунаас чухалд үздэгбас бодож эрхэмлэж явдаг шүү!!!Эрхэм урөнхий сайд минь та юу хэлчихэв ээ?!Овоо босгохгүй бол шувуу суухгүй ш дээ?

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой

Ерөнхий сайд маань эрт овоогоо босгочихоод хэдийд шувуу ирж суудаг бол гээд имээж байснаа нууж чадалгүй ” 7 сарын 1 шиг хар өдөр болох ёсгүй”гээд ам алдчихсан байна Их л айж байж дээ. билэг дэмбэрлээ бодоор арай өөр үг хэлж чаддагүй ээ

Зочин
Зочин

Хүрэлсүх даргыг дэмжиж байна. Үймээн самууны эсрэг төрийн төмөр нүрээ харуулах нь тодорхой. Намбарын Энхбаяр, БатҮүл шиг буруу зүйлд уриалаад байгаа нөхдийг саатуулж байсан ч яахав. Хоёр хөгшин буриадыг нэг харанхуй өрөөнд хамт хэд хонуулах

Элдэв Очир
Элдэв Очир

Энэ цэргийн бага даргаас том бодлого гарах уу Дур эзнээ голохгүй гэдэг л энэ байх

Back to top button