Нийгмийн

Иргэн та саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ заавал авч яваарай

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Сонгогч та саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ заавал авч очих ёстойг холбогдох албаныхан санууллаа.

Хэрэв иргэний үнэмлэхээ гээсэн шинээр авч амжаагүй байгаа зэрэг шалтгаантай бол ТҮЦ машинаас хуулбарыг нь авч, саналаа өгөх боломжтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд:

66.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө.
65.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
65.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно гэж заасан байдаг.

Тиймээс хурууны хээгээ уншуулчих юм чинь гэж бодолгүй иргэний үнэмлэхээ эсвэл хуулбарыг нь авч очиж саналаа өгөх юм байна.

Саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ заавал авч очих ёстойг санууллаа
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button