НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Сиатл-Улаанбаатарын нислэгээр ирсэн НЭГ иргэнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 24-нд нийт 333 хүнд шинжилгээ хийхэд 332-т нь халдвар илрээгүй. Сиатл-Улаанбаатар нислэгээр ирсэн 64 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ. Замын-Үүд болонАлтанбулагийн боомтоор ирсэн жолоочдод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 64 настай эмэгтэйгээс вирус илэрлээ. Мөн нэг хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарлаа. Москва-Улаанбаатарын онгоцоор өнөө өглөө 114 зорчигч ирлээ. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button