УЛС ТӨР

СЕХ: Сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр болж өндөрлөлөө

СЕХ-ноос мэдээлэл хийж байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр " УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд болсон гэж СЕХ үзлээ. Хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг зохион байгууллаа. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2.003.969 сонгогчийн 73.65 хувь буюу 1.475.895 нь саналаа өгчээ. Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулсан.

Улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг даваа гарагт Төрийн ордонд гардуулна” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2020 19:47

Сонгууль үнэн зөвөөр явагдах ёстой шүү

Зочин
Зочин
6 сар 26, 2020 23:51

Юм л бол электрон самбарынхаа өмнө нь гараад зогсчих юм даа Дэлгэцээ бүтнээр нь харуулаад хажуу т�##�д нь зогсоцгоомоор юм даа СЕХныхон

Зочин
Зочин
6 сар 27, 2020 00:28

Нэг форматаар гаргана гэчихээд 2 өөр форматтай тоо гарч ирэхээр хүчин төгөлдөр сонгууль болох уу? Энэ чинь шууд хүчингүй гэсэн үг ! Математик мэддэг бол !

Зочөтгөр ав золбин ардчилсан намынханг
Зочөтгөр ав золбин ардчилсан намынханг
6 сар 27, 2020 12:03

СЕХ-ны нөлөө бүхий ихэнхи дарга нар нь Ардчилсан намынх биз дээ. Тэгээд юугаа гонгиноод байгаа золбин ардчилагчид вэ?.

Зочөтгөр ав золбин ардчилсан намынханг
Зочөтгөр ав золбин ардчилсан намынханг
6 сар 27, 2020 12:07

Амьдр�##� өөд нь татах сонголт хийсэн ард түмэнд баярлах хэрэгтэй. Ард түмний сонголтыг ардчилсан намын улсын мөнгө хэдэн их наядаар хулгайлчихаад тэр мөнгөнөөсөө сонгуулийн үеэр хүмүүст тараж гүтгүүлнэ гэвэл ёстой горьд.

Холбоотой мэдээ

Back to top button