Сурталчилгаа

Хэрхэн зөв форекс арилжааны платформ сонгох болон платформын төрлүүд

Форекс арилжаанд оролцоход валют, алт, газрын тос гэх мэт үнэт зүйлс болон томоохон компаниудын индексжүүлсэн хувьцааны ханшийн хэлбэлзэл дээр худалдаж авах эсвэл зарах захиалга өгөн арилждаг. Харин тухайн захиалга биелэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тал бол форекс брокер компаниуд билээ. Бүх форекс брокерууд өөрсдийн гаргасан “Trading platform” буюу арилжааны платформтой байдаг ба үүгээр дамжуулан арилжаачин өөрийн захиалгаа брокерлуугаа дамжуулна. Арилжааны платформууд өөр өөрсдийн гэсэн онцлог болон давуу, сул талуудтай байдаг. Арилжаачин бүр өөрийн хэв маягт тааруулан өөрт ашиг, давуу талтай платформыг сонгон ашиглах зүйтэй ба энэхүү нийтлэлээрээ ямар төрлүүд байдаг талаар хүргэж байна.

  1. “Trading platform” буюу арилжааны платформ нь брокероо даган гол үндсэн чиг үүргээрээ хоёр хуваагддаг ба “Dealing desk” болон “No dealing desk” гэж хоёр хуваагддаг байна. Үүнийг даган арилжааны платформууд бас хоёр өөр чиг үүрэгт хуваагдана:
  • Dealing desk нь иxэнxдээ Market Makers буюу өөрсдөө заx зээлийг бүрдүүлэгчид болдог. Таны өгсөн заxиалгыг цааш дамжуулаx xолболтын ажил xийxийн оронд өөрсдөө таны арилжааны эсрэг арилжаанд орж заx зээлийг бүрдүүлдэг гэсэн үг. Та аливаа валютыг аваx заxиалга өгөxөд, ийм төрлийн брокер нь цааш заx зээл руу оруулан дамжуулаxаас илүү, таны заxиалгын эсрэг арилжаа буюу зараx арилжаанд өөрсдөө ордог гэсэн үг.
  • No dealing desk нь өөрсдөө заx зээлийг бүрдүүлэгч “Market Makers” болдоггүй бөгөөд таны өгсөн заxиалгыг зөвxөн заx зээлтэй xолбон биелүүлэx үүргийг л гүйцэтгэх буюу таны захиалгыг банк болон арилжааны байгууллагуудтай шууд холбож өгдөг юм. Ингэснээр No Dealing Desk нь арилжаанд Dealing desk шиг таны эсрэг тоголдоггүйгээрээ давуу талтай юм.

2. Арилжааны платформууд бүтцийн хувьд олон төрөл байх ба арилжаачин өөрийн хэрэгцээнд тохирсоныг сонгох бүрэн боломжтой:

  • Татаж аван ашиглах шаардлагатай арилжааны платформууд. Эдгээр  нь компьютерын файл болон гар утасны IOS, Android үйлдлийн системд тулгуурласан аппликейшн-д суурилсан платформууд байдаг. Өөрийн компьютер эсвэл гар утсандаа нэг татаад суулгасан байхад хангалттай ба цаашид амархан ашиглаад явах боломжтой.


    Интернет-д суурилсан арилжааны платформын төрлүүд. Хаанаас ч хамаагүй интернет хөтчөөр дамжуулан ороод арилжаанд орох боломжтой тул татаж суулгасан байхыг шаардахгүйгээрээ онцлог.

3.Форекс арилжааны платформууд нь доторх бүтэц буюу программаараа хэд хэдэн төрөлд хуваагддаг байна:

  • Metatrader платформ. Ашиглахад хялбар бүтэцтэй ба мэргэжлийн туслах багажуудыг багтаасан арилжаачдын хамгийн ихээр сонгон ашигладаг арилжааны платформ юм. Автомат арилжааны горимтой, дүн шинжилгээг индикатор дээр суурилан амархан хийх боломжтой ба идэвхжүүлсэн арилжааны туслах горимтой. МТ4 хувилбар нь форекс арилжаачдын дунд алдартай байдаг ба МТ5 болох шинэчлэгдсэн хувилбар гарсан.

  • ActTrader платформ. Өөрийн зохиомжоор платформоо өөрчилж нэмэлт мэдээллийн цонхууд үүсгэх боломжтой. Хэрэглэхэд хялбарчилсан энэхүү платформ нь өөрийн нээлттэй арилжааны хэсэгрүү нэг даралтаар очих боломжтой. ActTrader платформ нь татаж авч суулгах болон интэрнетээр хандах гэсэн хоёр сонголттой.

  • cTrader платформ. Энэхүү ECN платформ буюу Electronic Communication Network платформ нь техник дүн шинжилгээ хийхэд зориулсан багажууд болон өгсөн захиалгыг түргэн шуурхай биелүүлдгээрээ давуу талуудтай болно. Форексийн зах зээлрүү шууд холбогдох чадвартай.

  • Currenex платформ. Дотроо хоёр өөр төрөл байдаг:  “Classic Currenex платформ” болон “Currenex Viking платформ”. Viking платформ нь бусад арилжааны платформуудыг бодвол ярвигтай байдаг тул мэргэшсэн арилжаачид түлхүү ашигладаг. Viking платформ нь анхан шатны арилжигчдад тохирох багажуудыг өөртөө багтаасан. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button