УЛС ТӨР

АН: СЕХ олон эргэлзээтэй асуултад хариулт өгч чадахгүй байна

Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж байна. Тус намаас сонгуулийн үйл явцтай холбоотой зарим ноцтой баримт дэлгэх болсноо мэдэгдээд байсан юм.

АН-ын ЕНБД Ц.Баатархүү: Сонгогчид маань энэ удаагийн сонгуулийг суурь шинэчлэлийн эхлэл болно гэж найдаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын төлөөлөл АН-тай холбогдоод “Бидний санал яасан бэ. Ингэж санал өгөөд байхад өөр дүн гараад байна. АН-ынхан та бүхэн дүгнэлт хийж байна уу” гэх асуултууд ирсэн. Тиймээс бид сонгуулийн дүнд анализ хийж байна. Үүнийгээ холбогдох байгууллагад өгч шалгуулна. АН бусад улс төрийн намууд, бие даагчидтайгаа хамтарч эрзэлзээтэй зүйлүүдийг шалгая. Функц гацсан гэдэг асуудлыг СЕХ-ноос өөрсдөө мэдэгдсэн. Функц яагаад гацав. Зарим хэсэг дээр СЕХ үнэн бодит мэдээлэл өгч чадахгүй байна. Бие даагчдын саналын таслалд ч тодорхой хариулт өгч чадахгүй байна.

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Монголын төрийн сонгууль иргэдийн амьдралтай холбоотой зүйл. Бид ялагдсан гээд гоншгоноод байгаа юм алга. Хамгийн гол нь сонгуулийн зөрүүтэй алдаанаас болж Монголын түүхэнд эмгэнэлтэй зүйл болж байсан. Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ гэж маш олон хүн асуулаа. Бид шуурхай ажиллах хяналтыг багийг гаргаж ажиллуулж байгаа. Яагаад цэг таслал орсон талаар асууж байгаа, байр сууриа илэрхийлж байгаа хүн олон байна. Тоо баримт аймаг, дүүрэгт өөр өөр байна. Гар ажиллагаа орсноор таслал орж ирэх боломжтой гэдэг зүйлийг ч хэлж байна. МАН-аас мөн баг гаргаж хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллуулаад ялалтаа нягталж бататгаачээ гэж уриалж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, УИХ-ын анхдугаар чуулганыг зарлахыг түр азнаач. Энэ бүх саналын тооны зөрчил тодорхой болсны дараа анхдугаар чуулганыг хуралдуулаач” гэж хүсэж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-26 19:42

Ард иргэдээс гарын үсэг цуглуулах т�##�аар ярьж бна лээ миний хувьд дэмжиж бна. Нэг л өөр дүн гарсан ш�##�гах нь зөв

Зочин
Зочин
2020-06-26 20:12

АН-ынхан ялагд�##�аа хүлээж сурах хэрэгтэй Та нөхдын өөрсдийн хийсэн үйлийн үр чинь энэ дээ Цаашид улс эх орныхоо төлөө юу хийж чадах эсэхээ сайтар тунгаа

ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-26 20:58

АН ТА НАР ЧАДАХГҮЙГЭЭГЭЭ АРД ОЛОНД ТАНИУЛСАН ДҮНГЭЭ ТАВЬСАН ГОНЬШИГНООД ЯАХАВ ХҮЛЭЭН ЗѲВШѲѲРѲѲД ДАРААХАА БОД

иргэн
иргэн
2020-06-26 20:59

Сан�##� өгсөн иргэддээ итгэ

Иргэн
Иргэн
2020-06-26 22:25

МАН- д итгэх итгэл даанч үлдсэнгүй. Ядаж л үндсэн хуулиа боловсруулахдаа ард иргэдийн сан�##�ыг авдаггүй боол мэт үздэг нь илт байдаг. Одоо ч бидний үгийг үл тооно.

Зочин
Зочин
2020-06-26 23:47

АН 1990 оноос эхлэн үндэс суурьгүй хохирол ихтэй бодлого хэрэгжүүлсээр байсны нэг нотолгоо нь энэ удаагийн сонгуулиар тавигдсан цэг юм Лидер гэх нөхдүүд бүрэн намаасаа �######�сны дараах шинэчлэл нь одоогийн энэ байд�##�д өөрчлөлт авчрах биз

зочин
зочин
2020-06-27 00:53

АН байр сууриа илэрхийлэхгүй байхаар нь бас луйвар хийсэн болоод дугарахгүй бга юм бн гэж бодож бла

зочин
зочин
2020-06-27 01:11

Сонгуулийн яг өмнөхөн МАН-хан 10ш, 20 ш реистрийн дугаарыг тарифтайгаар худ�##�дан авч бга тухай яригдаж бсан Ард олны сан�##�ыг луйвардан төрийн эрхийг хууль бусаар авч байгаа хүмүүст ард түмэн яаж итгэж хүндлэх юм Эсэргүүцэж бн

Зочин
Зочин
2020-06-27 10:21
Reply to  зочин

Ардын Нам биш, Арпчилсан нам л луйвар хийхийг нэвтрүүлсэн. Тэгээд ялагдахаараа өөрсдийнхөө бурууг хий хоосон юм руу чихдэг хөгийн зантай. Хогийн новшнууд

Зочин
Зочин
2020-06-27 10:00

БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ СОНГОГЧДЫН ИХЭНХ НЬ ТА НАРЫГ ТООГООГҮЙ

Зочин
Зочин
2020-06-27 10:18

Хуцваа ардчилсан намын хулгайч нар ялж улс орныг самрахаар сонгууль хүчинтэй болж, Ардын нам гарч дампуурсан улс орныг өөд нь татахаар сонгууль луйвар болсон байх ёстой юм уу?.

Зочин
Зочин
2020-06-27 10:22

Сонгууль болоод нэгэнт өнгөрсөн. Ард түмэн сонголтоо хийсэн. Гонгинохоо больж үз.

Зочин
Зочин
2020-06-28 09:54

АН 1996, 2012 онд засгийн эрхэнд гарахдаа дандаа дампууруулж байсан.Өнгөрсөн 30 жилд 2012 онд хамгийн их мөнгөтэй байсан. Яасан та нар тараагаад идчихсэн.Соёлын төв өргөөний өмнөх байраа зараад идчихсэндээ ичдэггүй юм уу? Битгий гоншигно?

Зочин
Зочин
2020-06-28 10:04

Улсын төсөв 40л бетонтой сүү гэвэл АН 5л-ээр хутгаж авчихаад ичдэггүй, харин МАН 1л-ээр хутгачихаад ичингүүрдэг бол Хүрэлсүхийн ЗГ, ялангуяа Оюун-Эрдэнэ нар нь хоол (150г орчим)-ны х�##�багаар хутгаж авч байгаа тул ингэж сан�##� өгсөн.

Зочин
Зочин
2020-06-28 10:10

ИЙМ УЧРААС ГАЛЗУУ СОЛИОТОЙ БИШ БОЛ АН-ХНЫ ТӨЛӨӨ ХЭН САНАЛ ӨГӨХ ЮМ БЭ? БҮЛЭГТЭЙ БОЛСОНДОО ШАВАЙГАА ХАНТАЛ БАЯРЛА???? БАТСУУРЬ, ГАНИБАЛ, АДЬШАА, ГАНБАТ, АДЬЯАСҮРЭН НАРТАА БАЯРЛА. ЭД НАР АН-НЫ НЭРЭЭР САНАЛ АВААГҮЙ ШҮҮ????

Иргэниргэн
Иргэниргэн
2020-06-29 11:19

Чи одоо огцрох ёстой . Иймд илүү юм яриад яахав. Өөр ажил олж хий.

Холбоотой мэдээ

Back to top button