Нийгмийн

Ганцхан өдрийн дотор 24 хүн сайжруулсан түлшинд угаартан, эмнэлэгт хүргэгджээ

Сүүлийн өдрүүдэд бороо хур их орж буйгаас шөнөдөө сэрүүхэн хонох болсон. Тиймээс ч айл өрхүүд оройн цагаар сайжруулсан шахмал түлшийг түлэх нь ихэсчээ. Ялангуяа бага насны хүүхэдтэй айл өрхүүд бороотой өдрүүдэд хүүхдээ зутрааж, даарч хөрүүлэхгүйн тулд шөнөдөө галлаж буй нь угаартах шалтгаан болсоор байна. Тиймээс ч ийн угаартсан гэх иргэдийн дуудлага цагдаагийн байгууллагад тасралтгүй ирж буйг албаныхан онцлов.

Энэ сарын 24-нд буюу УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын өдөр нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан түлшинд 24 хүн угаартсанаас найм нь бага болон өсвөр насны хүүхэд.

Тодруулбал,

-Чингэлтэй дүүрэгт гурван иргэн угаартсанаас хоёр нь 10-15 насны хүүхэд

-Хан-Уул дүүрэгт долоон хүн угаартсанаас хоёр нь 6-9 насны хүүхэд

-Сонгино-Хайрхан дүүрэгт есөн хүн угаартсанаас хоёр нь 5-8 насны хүүхэд

-Баянзүрх дүүрэгт таван хүн угаартсанаас хоёр нь 3-4 насны хүүхэд байжээ.

Тухайн хэргүүдийг өдгөө цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Түүнчлэн өчигдөр буюу зургаадугаар сарын 26-нд ч мөн нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан түдшинд угаартсан дуудлага бүртгэгдсэн байна. Гадаа хэдийгээр урин дулаан зуны улирал айлчилсан ч цагдаа болон эмнэлгийн байгууллагад угаартсан иргэдийн дуудлага тасрахгүй байгаа нь харамсалтай.

-САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ БУРУУ ТҮЛСНЭЭС ИРГЭД УГААРТАЖ БАЙНА-

Иргэд сайжруулсан шахмал түлшийг түлэх технологийг зөрчих, зуухны бэлэн байдал хангагдаагүйн улмаас угаартаж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлд орсоор байгаа аж. Тиймээс түлшийг түлэхдээ дараах зааврыг чандлан мөрдөхийг анхааруулж байна.

  • Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
  • Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
  • Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгаж нягтлах
  • Зуух, пийшингийн янданг хөөлж цэвэрлэх
  • Янданг хэт нам дор байрлуулсан эсэхийг нягтлах
  • Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэхгүй байх.

Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй, туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй бгаа тохиолдолд
7011-9400 утсаар дуудлага өгч зуухаа засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-27 10:14

Энэ б�##�ай юмыг түлсээр байгаамуу

Zochin
Zochin
2020-06-27 10:17
Reply to  Зочин

Юу нь б�##�ай гэж. Өвөл түлж үзээгүй ч зусланд гараад түлж бгаа дажгүй л юм бна лээ ш дээ. Тортог л их юм бна лээ. Бид өөрсдийн арчаагүй байдлаас болж олон эрсдэлд ордгоо болимоор юм.

Болд
Болд
2020-06-27 14:41
Reply to  Zochin

Битгий хуц

Зочин
Зочин
2020-06-27 11:43

Ингэж түл гэж зааж өгөөд байхад сурдаггүй хөдөөнөөс хотод ирж хот бузарлаж байгаа хүмүүсээ буцааж явуулаач. Тэгвэл угаартах хүнгй болно.

zochin
zochin
2020-06-27 11:47

барьц�##�дуулагч нотой юм биш үү япон америкт аваачаад шинжилгэнд өгөөчээ ард түмнээ бодооч

Иргэн
Иргэн
2020-06-27 14:07

Иргэд минь зуны цагт энэ түлшийг түлэхгүй байв�##� зүгээр байхаа. Гадна дотор агаарын хэм ойролцоо байдаг тул яндангийн тат�##�т муу байх т�##�тай.

Болд
Болд
2020-06-27 14:43

Солиород бай МАНгаруудаа. Наад түлш чинь хүхрийн хий өндөр байгаа нь нотлогдсон. Сонгуулын шоу хийж яаран адган дутуу боловсруулсан түлш хийсний гайгаар хэдэн хүн амь насаараа хохирох ёстой вэ САЛААН ДАРГА Топороо.

Зочинмонгол
Зочинмонгол
2020-06-27 15:16

Зусланд айл түлэхэд хажуу айлд хайлсан пивор шиг муухай үнэртэх юм билээ юун зуслан юун эрүүл агаар л болж байна лээ утаа бол харагдаагүй шүү харин

Жирийн иргэн
Жирийн иргэн
2020-06-28 00:24

Өвөлжин түлсэн Зуслангийн байшин дулаацуулах гэж зун гарсан хойно ч түлсэн зүв зүгээр угаартсан хүмүүсийг ойлгохгүй байна Гэрт нь очиж г�##�ыг нь түлж өгдөө ХҮК минь Ийм л юм нэхээд байх шиг байна

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-06-28 08:03

Үгүй таминь ээ, энэ түлш чинь нэг л биш ээ! !!Хаанахын ямар лаборатори ш�##�гаж бат�##�гаажуулсан юм бэ? Суд�##�ж гарын үсэгтэй нь ил тод зарлаж, олон нийтийн оролцоотой дахин бат�##�гаажуулмаар байна биш үү?

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-06-28 08:06

Х�##�уун зун хүн хорь гучаараа угаартаж байна гэдэг чинь юү гэсэн үг вэ? Ингэж байж болохгүй. Үнэн учрыг нь олмоор байна шүү.

уншигч
уншигч
2020-06-28 15:28

Х�##�уун зунаар юу вэ. Зөндөө зөвлөж байхад хаагуур нь өнгөрсөн хэнэггүй монгол вэ. Одоо яахав дүий дүмбэ царайлаад байж л байг

Irgen
Irgen
2020-06-28 18:57

Mod argal tul ovol bish dulaatsana galaa tulj surtsagaa belenchileh setgelgeetei hunii erh yariadag yarihaas tsaashigui tolgoi ni ajildagui humuus iim balai yuum yarij olon tumniig uimuulj baigaa yuum.

Холбоотой мэдээ

Back to top button