Ерөнхийлөгч гар тооллого явуулахыг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.
Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.
Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.
Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.
СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай нөхөр өчигдөр надад
- гар тооллог хийвэл манай Сайдын нэрэнд цэвэр гээд яриад
- Алив чи бичиж чаддаг бид үү. Миний face дээр энэ тухай олигтой бичээд олон хүнд хүргээдхээч яар�##�тай гээд байсан шүү.
Би завгүй бичиж өгч амжаагү
Өөрийн үзэл бодол байхгүй эргүү м�##�.Дараа жил �######�аасай.
танай Ардчилсан намын хулгайч нар АНУ-аас хог дээр хаях гэж байсан машинуудыг улсын төсвийн хорь гаруй тэрбум төгрөгөөр худ�##�даж авч байсан биз дээ. Эргүү төлаг минь. Одоо тэгээд юуг нь буруутгаад байгаа бэтэг вэ?.
Хэрэв гар тооллого явуулсан чинь ардчилсан намаас 11 биш 6 хүн сонгогдсон, луйвар орсон байна гэсэн хариу гарв�##� энэ эргүү буцаагаад хүчингүй болнох уу?. Энэ дурак-н цаана З.Энхболд зааварчлаад сууж байгаа. Өө рийн б одолгүй эргүү м�##�. Дара
Ёоо, ямар ядаргаатай юм бэ? Энэ сонгууль, тооллого, хар машин г.м юмыг сонсмооргүй байна. Барилдаад, даваад, шороотой хутг�##�даад наадам дууссан. Иргэддээ тайван амьдрах боломж олгооч ээ.