УЛС ТӨР

Ерөнхийлөгч гар тооллого явуулахыг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Ээж
Ээж

Манай нөхөр өчигдөр надад
– гар тооллог хийвэл манай Сайдын нэрэнд цэвэр гээд яриад
– Алив чи бичиж чаддаг бид үү. Миний face дээр энэ тухай олигтой бичээд олон хүнд хүргээдхээч яаралтай гээд байсан шүү.
Би завгүй бичиж өгч амжаагү

Зочин
Зочин

Өөрийн үзэл бодол байхгүй эргүү мал.Дараа жил зайлаасай.

Зочин
Зочин

Хэрэв гар тооллого явуулсан чинь ардчилсан намаас 11 биш 6 хүн сонгогдсон, луйвар орсон байна гэсэн хариу гарвал энэ эргүү буцаагаад хүчингүй болнох уу?. Энэ дурак-н цаана З.Энхболд зааварчлаад сууж байгаа. Өө рийн б одолгүй эргүү мал. Дара

Жирийн иргэн
Жирийн иргэн

Ёоо, ямар ядаргаатай юм бэ? Энэ сонгууль, тооллого, хар машин г.м юмыг сонсмооргүй байна. Барилдаад, даваад, шороотой хутгалдаад наадам дууссан. Иргэддээ тайван амьдрах боломж олгооч ээ.

Зочин
Зочин

танай Ардчилсан намын хулгайч нар АНУ-аас хог дээр хаях гэж байсан машинуудыг улсын төсвийн хорь гаруй тэрбум төгрөгөөр худалдаж авч байсан биз дээ. Эргүү төлаг минь. Одоо тэгээд юуг нь буруутгаад байгаа бэтэг вэ?.

Back to top button