НИЙГЭМ
“The Hu” хамтлагийн тоглолт 22:00 цагт болно

"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх тоглолт өнөөдөр буюу зургадугаар сарын 28-ны 22:00 White Rock Center-т болно.
Хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.
"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huuhed hugshdiin umnuur oocher dairch irchiheed uruu tuluh uu...yu ve yu ve mongold bol yvahgui ee gadaadiin galzuu nart sonin baih