Нийгмийн

ХӨСҮТ: Нур-Султанаас ирсэн иргэнээс 19 хоногийн дараа халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тухай ээлжит мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 28-нд 216 хүнд шинжилгээ хийхэд 215 нь коронавирус илрээгүй. Зургадугаар сарын 10-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс 19 хоногийн дараа вирус илэрсэн” гэжээ.

Ийнхүү тус онгоцоор ирсэн 10 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 иргэн эдгэрээд байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button