ДЭЛХИЙЭнтертайнмент

“Léon: The Professional” киноны жүжигчид 26 жилийн дараа

1994 онд дэлгэцнээ гарсан “Léon: The Professional” кино өдгөө 26 жилийн нүүрийг үзэж байна. Тус уран бүтээл нь Франц болон Англи хэл дээр цацагдаж байсан бөгөөд кино зохиолыг Францын алдарт кино найруулагч Люк Бэссон бичиж, найруулсан билээ.

Киноны гол дүр буюу Алуурчин Леоны дүрийг Францын нэрт жүжигчин Жан Рено бүтээсэн. Тэрбээр өдгөө 6 хүүхдийн эцэг бөгөөд ирэх долдугаар сарын 30-нд 72 нас хүрэх юм. Тэрбээр тухайн уран бүтээлд тоглохдоо 46 настай байсан юм. Харин тус уран бүтээлд 12 настай Матильдагийн дүрийг АНУ-ын алдарт жүжигчин Натали Портман бүтээсэн билээ. Тэрбээр тухайн кинонд дүр бүтээхдээ 13 настай байсан бол өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд 39 нас хүрсэн.

Харин тус киноны Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын төлөөлөгчийн дүрд алдарт жүжигчин Гэри Олдман Норман Стансфилдийн дүрийг бүтээдэг. Тэрбээр тус уран бүтээлд 36 насандаа тоглодог. Харин өдгөө 62 настай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button