УЛС ТӨР

Т.Доржханд: Яараад л байгаагаараа хүрээд ирлээ. Ямар ч шоу, PR биш шүү

2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд сонгогдсон Т.Доржханд өнөөдөр түр үнэмлэхээ гардаж авахдаа пүүзтэй ирсэн нь олныг талцуулаад буй. Мэдээж Төрийн ордонд ёслолын хувцастай орох учиртай. Зарим хүн Т.Доржхандыг төрийн улажлалт ёслолыг хүндэлсэнгүй гэж шүүмжилж байхад “Ийм зүйлийг мэдэхгүй байх учиргүй. Олны анхаарлыг татах гэсэн PR” гэж буй нь ч бий.

Энэ талаар Т.Доржхандаас тодруулахад “Өмнө нь Сангийн яаманд ажилладаг байхдаа ажлын хувцастайгаа ирдэг байсан. Өнөөдөр тойргийн иргэдтэй уулзан, талархал илэрхийлж байгаад шууд ирсэн. Ер нь ийм л хувцастай яваад байгаа. Өнөөдөр пүүз өмслөө гэж нэлээд шүүмжлүүлж байх шиг байна.

Монгол хүн төрөө хүндэтгэдэг. Би ч бас төрөө хүндлэлгүй яах вэ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч байна. Төр маань монголчуудад ээлтэй, дурын хүн ордог байгаасай. Бусад оронд хувцасны хязгаарлалтай гайгүй байдаг шүү дээ.

Өнөөдөр яараад байгаагаараа хүрээд ирлээ. Түүнээс биш ямар нэгэн шоу, PR биш шүү. Ямар ч тийм юм байхгүй. Энэ гутлыг надад эхнэр маань бэлэглэсэн. Хувцаслалтдаа нэг их анхаардаггүй, болхидуу хүн. Уг нь цагтаа ирсэн. Хувцаснаасаа болоод үнэмлэхээ сүүлд авлаа. Цаашдаа хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин99
Зочин99
2020-06-29 18:14

Хөл нь биш, толгой нь Монголд хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-06-29 18:49

Хувцас бол үнэн сонин биш сэтгэл зүтгэл л хэрэгтэи баина

Зочин
Зочин
2020-06-29 19:18

Японд сургууль төгссөн гээ биз дээ. Япон чинь маш соёлтой ажилсаг ард түмэн. Арай дэндэж байна.

ЗоЭ.Батүүлчин
ЗоЭ.Батүүлчин
2020-06-29 20:34

Бас л жаахан б�##�айтах гээд байна уу.Уг нь манай ард түмэн "Төр төмбөгөр, ёс ёмбогор" гэдэгсэн дээ.

Зочин
Зочин
2020-06-29 21:31

Ymar ch hund biye avch yvah naad zahin soyol baih yostoi nen ylangyua ene zergiin bolovsroltoi seheeten hund Ene bol mongol turiin ordon bolohoos neg uildveriin tseh ch ymu aly esvel neg zasvarin gazar bish shuu de

Зочин
Зочин
2020-06-30 00:00

Amjt husyee! Bur beltgeliin huvtsastai bgaa bish, kostumtai l baij shvvdee. Orchin uyiin bid ter Alban huvtsas, goyol zuusgelees ilvv aguulga chanart anhaardag bolson shvv!

Зочин
Зочин
2020-06-30 00:04

Bas songoson irgeddee talarhal ilerhiilen sambaruud bairshuulsan baisan, minii huvid anh udaa songuuliin daraa irgeddee handsan tiim sambar harsan saihan sanagdsan shvv. Olon jil ujgirch hevshsen buruu togtoltsoog uurchiluh uilsed ni amjilt

Холбоотой мэдээ

Back to top button