УЛС ТӨР

ГИШҮҮН болж чадаагүй өвөө нар ЦЭЦ рүү ШУРГАЛАХ УУ

Сонгууль дуусаж, санал хураалтын маргаан өндөрлөсний дараа гишүүд ч түр үнэмлэхээ гардаж аваад цэгцрэх шатандаа оров. Одоо Засгийн газрын тэргүүн болоод сайд нарын томилгоо эхэлнэ. Үүний хажуугаар төрийн байгууллагуудын томилгооны “их нүүдэл” ар араасаа хөврөх нь.

Одоогийн байдлаар гэхэд ҮХЦ-д Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг оруулж ирнэ гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд хурдацтай тархаж эхлэв.

Тэдний хувьд энэ удаагийн сонгуульд анх удаа “өвдөг шороодоцгоосон”. Д.Лүндээжанцангийн хувьд л гэхэд УИХ-д хамгийн олон буюу 1992 оноос хойш тасралтгүй долоон удаа сонгогдсон. Анх удаа өнжихөөр болж байна. Мөн ардчилсан сонгуульд тасралтгүй долоон удаа нэр дэвшсэн Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд анх удаа өвдөг шороодов.

“Өвдөг шороодлоо” гээд тэтгэвэртээ гарчихгүй нь бололтой. Уг нь долоо, найман удаа итгэл хүлээлгэн их хуралд ажиллуулсан ард иргэд нь тэднийг энэ удаа тэтгэвэрт нь гаргасан. Дуучин нь дуугаа дуулаад, хөгшчүүд нь үр, ачаа хараад явах боломжийг нь олон нийт сонголтоороо бүрдүүлж өгсөн.

Гэтэл дээгүүрээ улс төрийн янз бүрийн тохироо явагдаж тэдэнд ҮХЦ-д багтах орон зай гаргаж өгөх талаарх шуум бий. Тодруулбал, Ц.Нямдоржийг ҮХЦ-ийн даргад, Д.Лүндээжанцанг ҮХЦ-ийн гишүүнд томилж болзошгүй гэх.

Тэгвэл нэг нь ҮХЦ-ийн даргаар, нэг нь ҮХЦ-ийн гишүүнээр очих боломжтой юу гэдгийг хуулийн заалтаас нь харъя.

ХУУЛЬ: Ц.Нямдорж ҮХЦ-ийн даргаар, Д.Лүндээжанцан ҮХЦ-ийн гишүүнээр очих боломжтой юу

Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдсан хэргээр тус улсад шалгагдаж, албан тушаалаасаа огцорсон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 02-нд түүний халааг Н.Чинбатад өгсөн байдаг.

НЭГДҮГЭЭРТ: ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусаж байж Ц.Нямдорж ҮХЦ-ийн даргын суудалд очино

Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно гэх хуулийн заалттай. Тэгэхээр Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд ганцхан жил болж байна. Алдаа мадаг гаргахаас нааш түүнийг огцруулах боломжгүй гэсэн үг.

ХОЁРДУГААРТ: ҮХЦ-ийн даргыг ҮХЦ-ийн гишүүдийн нэгээр нь томилох учиртай тул Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар эхлээд ҮХЦ-ийн гишүүн болох ёстой

Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.

Энэ хуулийн заалтаар бол тэд эхлээд ҮХЦ-ийн гишүүд болох ёстой юм.

ГУРАВДУГААРТ: Тэд цэцийн гишүүн болохын тулд Байнгын хороо, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал болгогдох ёстой

Үндсэн хуулийн цэцийн ЕСӨН гишүүний гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар зургаан жилийн хугацаатай томилно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр бүрэн эрхийн хугацаа дууссан хоёр гишүүнийг сольсон билээ.

Тэгэхээр товчхондоо бол тэд эхлээд Байнгын хороо, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал болгогдож байж ҮХЦ-ийн гишүүн болох ёстой. Тэгж байж нэг нь даргын суудалд зүтгэнэ. Зүтгэлээ гэхэд ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байдаг. Хуулиараа бол одоохондоо тэдэнд ҮХЦ-ийн орон зай АЛГА. Чухамдаа МАН болоод Монголын төр тэдэнд яг ямар өртэй гэж заавал нэг албан тушаалд аваачих ёстой болж таарав гэдэг асуудал гарч ирж байна. Иргэдийн сонголтыг хүндэтгэсэн ч, насаараа төрийн өндөр дээд албан тушаалууд хашиж ирснээ бодсон ч одоо тэтгэвэртээ гарсан нь дээр байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гал
Гал
2020-06-30 12:38

Бас бөхчүүд нь бөх мөхөө барилдаад гээч ёстой Нямдорж одоо болноо хол байгаасай

Зочин
Зочин
2020-06-30 13:00

Ёстой зөв санаа байна даа. Үндсэн хуулийн цэцийн ЭЭбээгийн гар хөлүүд байгаа гэсэн биз дээ...???? Энэ 2 хүн яг тохирно шүү. Ёстой зад цэвэрлэх хэрэгтэй. Нямка бол шудрага зөрүүд нам хамаагүй гээд хуулиа сахихаа даан ч нэг мэдэх байлгүй.

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa
2020-06-30 15:08
Reply to  Зочин

Битгий ш-аа өлөн жомбого минь.

Зочин
Зочин
2020-06-30 18:55

Энэ дээр Эби тэсгэл �##�длаа. ккк. Эсвэл хөвсгөр цэрэг хүүхдүүдийнх нь нэг байх. хахахаха

Зрчин
Зрчин
2020-06-30 13:03
Reply to  Зочин

ЗӨВ ЗӨВ ЖИНХЭНЭ. ХУУЛИА. МЭДДЭГ. ХУУЛЬ Ч. ХҮМҮҮС ОЛОН ЖИЛИЙН. ТУРШЛАГА БАЙНА.

Зочин
Зочин
2020-06-30 13:42

Энэ хүмүүсийг ад үзээд байх, одоо Их хур�##�д хууль бичих хүн байна уу.

Зочин
Зочин
2020-06-30 13:48

Хүний Эрхийн Үндэсний комисс

Иргэн
Иргэн
2020-06-30 14:27

Энэ хоёр соци�##�измтайгаа холхон байв�##� зүгээр байна.

Хариулт
Хариулт
2020-06-30 19:09
Reply to  Иргэн

Яг онож хэлжээ.

зочин
зочин
2020-06-30 14:34

Энэ 2 хүн улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан. Ахмадуудаа өвөө энтэр гэж доромжлоод. Бид бүгд л өвөө болно шүү. Ахмад үеийнхэндээ хүндэтгэлтэй хандацгаая.

Иргэн
Иргэн
2020-06-30 19:22
Reply to  зочин

Харин хүндлээд л одоо амар гээд байна ш дээ настнуудыгаа

Zochin
Zochin
2020-06-30 15:39

Lundeejantsan bol bolj bn. Nyamdorj demii dahiad hor nairuulna.

Зочин
Зочин
2020-06-30 16:10

Бүх юманд цаг хугацаа гэж бий

Зочинzags
Зочинzags
2020-06-30 17:08
Reply to  Зочин

buyntai hvmvvs urt nasaldgiim uwuu emee bolohgvimshig bvv teneg yum bich

Зочин
Зочин
2020-06-30 17:44

Yun bolohgui gej Mongolin tur tedni medleg, turshlagaar dutna shu Mash zuitei

Тог
Тог
2020-06-30 18:06

Зөв б а.мэргэшсэн хуульчид

Зочин
Зочин
2020-07-03 17:36
Reply to  Тог

Тийм л аугаа хуульчид юм бол мнглд хууль яагаад завхр�##�д орж . тэдний бат�##�сан хуулиуд яагаад ш�##�ан дээр хаягдаж . хуулийг гууль болгогсод олшироод бдг нь сонирхолтой бн. Тэд үүний төлөө хуруугаа ч дохиогүй ! 14 настанууд болно гэхэд тэд юу

ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-30 19:06

ЭРХ МЭДЭЛТНҮҮД ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЧИХААД ОДОО ЗАЛУУСИЙНХАА БОЛОМЖИЙГ ДЭЭРЭМДЭХ НЬ ДУТАА ЮУ ? ХҮРЭЛСҮХИЙН АЙДАСТАЙ ҮГҮЙ НЬ ОДОО ХАРАГДАНА

Хариулт
Хариулт
2020-06-30 19:08

Ард түмэн та 2 одоо болно.Тэтгэвэртээ марш гээд юм биш үү.Тэгээд ч энэ 2 той хоёргүй монгол цаашаа явж л таарна.Одоо боль.

Ахмад
Ахмад
2020-06-30 19:10

Энэ хоёр тэтгэвэртээ гараад гэртээ суув�##� дээр

Иргэн
Иргэн
2020-06-30 19:21

Эд нар үхчихвэл үлдсэн хэд нь бичиж л таарна ш дээ эд одоо болсоон гэртээ сууж ач зээгээ м�##�ла үндсэн хуулийн цэц чинь хогийн сав биш одбаяр сугар очирбат гээл үл бүтэх нөхдүүдийг орогнуулаад л одоо байтлаа өвөө эмээгийн цуглааны газар

ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-30 19:21

ОДОО ЗАЛУУСИЙНХАА БОЛОМЖИЙГ ДЭЭРЭМДЭХ НЬ ДУТАА ЮУ ХҮРЭЛСҮХИЙН АЙДАСГҮЙГ НЬ ОДОО ХАРЪЯА

Иргэн
Иргэн
2020-07-01 11:07
Reply to  ЗОЧИН

Юмхийж чадах чад�##�тай з�##�уус гараад ирнэ л дээ. Боловсрол мэдлэгээрээ л ур�##�дана уу гэхээс хөгшин з�##�уугаар асуудлыг шийддэггүй юм даа

Зочин
Зочин
2020-06-30 19:25

Дэмжихгүй

зочин
зочин
2020-07-01 00:39

Чинбатад 6 жил огт хамаагүй. үүрэг үйцэтгэж байгаа. Ц.нямдоржийн даргаар тавьж, цэцийг эрүүлжүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-07-01 01:11

Лүндээжанцан бол болсон. Тэтгэвэртээ гараад дээд сургуульд цаг олдвол багшилсхийгээд явахгүй юу. Харин Нямдорж нас нь хамаагүй хөгшрөөгүй бол сайдаа түр хийж болно. цэцэд очсон ч зүгээр . Хүсвэл тэтгэвэртээ гарна л биз. Бас ч гавъяатай хүн

Зочин
Зочин
2020-07-01 06:36

Ингэж л тэнэгтэнэ л дээ. Одоо энэ хоёрыг цэц эд авчихв�##� монгол улс дахиж сэхэхгүй ээ.! Хойд солонгос, Венуэсэлийн замаар марш!!!... Энэ МАН ын хулгайчид Нямдоржид ямар өртэй болоод ингэж �##�бан туша�##� бэлэглэх гээд үхээд байна аа!!..Лүндээ.

Зочин
Зочин
2020-07-01 06:40

Лүндээжанцан гэж МАН ын бууны нохой үндсэн хуулийн өөрчлөллтөнд ,монгол улсын газар нутгийг гадныханд зарж болох ,за�##�тыг хулгайгаар оруулж эргэж засах аргагүй болгосон нөхөр шүүдээ.! Энэ булхайгаа хамга�##�ах гээд цэц эд шуг�##�ах гээд үхээд б

zorchigch
zorchigch
2020-07-01 10:02

ochson ch yadgiin. yun bolohgui baigaan. harin ch yag taarna

Зочин
Зочин
2020-07-01 10:10

Үнэн үг нялуун байдаггүй гэдэг ч гэхдээ эрхэм бичигч маань эмээ болоод энэ ӨВӨӨ гэж бичээд байгаа хүмүүсийн дайтай яваарай гэвэл аятайхан санагдахгүй л болов уу, эдгээр эрхэмүүд маань ярьж хэлэх нь ч өөр юу л байна туршлага байна, ядаж л

Зочин
Зочин
2020-07-01 10:12

Байгаа мэдлэг чадварыг нь шавхаад аяндаа л болно, 4 жилийн дамжаа гэхгүй л байх

Говьалтайгаас
Говьалтайгаас
2020-07-01 10:36

Ёстой боломжгүй шүү. Улс орноо самруулах гээгүй л бол.

Иргэн
Иргэн
2020-07-01 11:04

Сэтгүүлч та эхлээд хүмүүсийг хүндлэн үгээ зөв сонгох хэрэгтэй. Нөгөө т�##�аас 50-иас дээш насны хүмүүс бараг бүгд эмээ өвөө нар болдог. Энэ хоёр хүн биологийн насаар тэтгэвэрт гарах болсон ч ажил мэргэжлийн хувьд хэзээч тэтгэвэрт гарахгүй.

Зочин
Зочин
2020-07-01 13:30

Их идэсний дараа өнж гэлэг байх аа!!

Зочин
Зочин
2020-07-01 14:16

Ц. Нямдорж Цэцийн даргад очих нь зөв

Иргэн
Иргэн
2020-07-02 08:45

Тэтгэвэрт гарах цаг нь болохоор бүх л хүмүүс мөрөөрөө, чимээгүй ажил �##�баа өгөөд гардагсан, энэ хоёр хүн л гэж бусдын анхаар�##� татах гээд байгаа юм уу хаашаа юм. Төрд насаараа шигдсэн, ухаантай хүмүүс байна, зөв шийдвэр гаргана байх.

хуулийн салбар
хуулийн салбар
2020-07-02 10:06

Өөр хуульчид байдаггүй юм байх даа, энэ хүмүүс 30 жил таср�##�тгүй ажиллаад хуулийн с�##�бар нь дээрдсэн юм уу, �##�ь эсвэл авилг�##�ын үүр уурхай болсон юм болов уу. Тэгээд л шийдвэрлэх байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button