Нийгмийн

Гишүүдийн дийлэнх нь Анхдугаар чуулгандаа амны хаалтгүй оролцлоо

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсон гишүүд өнөөдөр /2020.06.30/ Төрийн ордонд тангаргаа өргөсөн билээ. Тэд өчигдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан. Гэвч өдгөө 461-дүгээр хорих ангид хоригдож буй Ж.Эрдэнэбат гишүүнээс бусад гишүүн үнэмлэхээ авч, тангаргаа өргөсөн юм.

Тангаргаа өргөсөн гишүүдийн ердөө хэдхэн нь л амны хаалт зүүсэн харагдсан бол дийлэнх нь зүүгээгүй байлаа. Өнөөдөр УОК хуралдаж, цаашид хөл хориог сунгах эсэх мөн ковид-19 халдвар нь хожуу үед илэрч буй эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзан үзнэ гэсэн.

Гэвч өнөөдөр тангаргаа өргөсөн УИХ-ын шинэ гишүүд, коронавирусийн хөл хорионы үеийн дэглэмийг зөрчиж, тэр тусмаа төрийн ордонд амны хаалтгүй сууж буй нь олны шүүмжлэлд өртлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button