Ц.Цэрэнпунцаг тангаргаа өргөөд Б.Бат-Эрдэнэ аваргад үнсүүлэв

УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүд өнөөдөр /2020.06.30/ Төрийн ордонд тангаргаа өргөсөн билээ. Тэд өчигдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан.
Энэ үеэр Завхан аймаг буюу есдүгээр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тангараг өргөснийхөө дараа Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд ёслоод, очиж үнсүүлэв.
Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэгэн үе дэвжээнд зодоглож явсан хүчтнүүд. Харин өдгөө УИХ-ын танхимд ажиллах, хамтран зүтгэгчид боллоо. Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа улсын гарьд цол хүртсэн.
Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр завсаргүй сонгогдон ажиллаж байгаа, нэгэн үе Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан билээ.
sanhuu avna 99205507
УИХ ын танхим Бөхийн дэвжээ болж дээ
Цэрэнпунцаг гэж бөх ББСБ-аараа ард түмнийг шулж амьдардаг паразит. Сумъяабазар гэж бөх уул уурхайн сайд болж, ТТ-г гадныханд тэрбум доллараар зарах гэж байсан луйварчин.