УЛС ТӨР

Хотын даргын сунгаанд нэрээ сойгсод

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж, өчигдрөөс ажилдаа орсон. Түүний ажлыг нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нь түр орлож байгаа юм. Хотын даргын өрсөлдөөн МАН дотор ид өрнөж байна.

Хотын даргын сунгаанд өөрийгөө сойж буй хүмүүсийн нэрсэд НИТХ-ын дарга Р.Дагва, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, яригдаж эхэлсэн.

Д.АМАРБАЯСГАЛАН: Хотын дарга болох магадлалтай эхний хүнээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр дуулдаад удаж байна. Тэр Говь-Алтайд нэр дэвшихээр тойргоо маш сайн усалж байв. Гэвч ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон хоёрдугаарт түүний шахаасаар томилогдсон засаг дарга нь гэмт хэрэгт нэр холбогдсон учир гэнэтхэн нэрээ татсан гэгддэг. Нөгөө талаар сайдын суудал болон өөр албан тушаалын тохироотойгоор сонгуулиас үлдэж, намынхаа сонгуулийн ажилд идэвхийлэн тусалсан гэж буй юм. Тэр сайдын суудал руу зүтгээд хүрэхгүй бол Хотын дарга болох өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж буй. Д.Амарбаясгалан өөрөө болж чадахгүй бол өөрийн хүнээ томилуулах тохироо хийх юм.

Р.ДАГВА: НИТХ-ын дарга Р.Дагвын нэр Хотын даргын сунгаанд зориуд ч гэмээр орж ирж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад буй. Ямартай ч суудлаа ахиулж нийслэлийг удирдах санаа өвөртөлж яваа хүмүүсийн нэг. Тэрээр 2019 онд НИТХ-ын даргаар томилогдон ажилласан. Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын ойрын хүн гэгддэг. Түүний татаасаар нэлээд сайн дэвшсэн ч нийслэлийн Засаг дарга болоход туршлага, хурд дутах нэгэн гэж дүгнэгдэж буй. Гэнэт л төрийн албанд томилогдож НИТХ-ын дарга болтлоо дэвшсэн билээ.

Б.ОТГОНСҮХ: Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн нэр хотын даргын сунгаанд хүчтэй яригдаж байна. С.Амарсайхан Хотын дарга болуутаа багтаа түүнийг авсан. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байсан. Өнгөрсөн хугацаанд томоохон төслүүдийг гардан хийж гүйцэтгэсэн гэж олон түүнд ам сайтай байдаг аж.

Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байна. С.Амарсайханы хувьд Ж.Батбаясгаланг томилуулах сонирхолтой байгаа.

Ж.АЛДАРЖАВХЛАН: Хотын даргын сунгаанд нэрээ сойх дараачийн хүнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Алдаржавхлангийн нэр дуулдаж байна. Түүний хувьд найман жил Засаг даргаар ажилласан Хан-Уул дүүрэгтээ нэр дэвшсэн ч, унасан. Дүүргийнхээ эко орчин, тохижилтод анхаарч нидээдгүй бүтээн байгуулалт хийсэн гэж үнэлэгддэг. Түүний хувьд Хотын даргын сунгаанд хөндлөнгөөс нэр дэвшвэл гарах магадлалтай хүнээр нэрлэгдээж буй ажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
14 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Амарбаясгалан өөр албанд зүтгэж буй. Их хотын ажил амьдралыг туршлагатай нуруутай хүний гарт атгуулсан нь дээр. Дагвыг дэмжинэ.

Зочин
Зочин

Хурд, хүч, туршлагаараа Батбаясгалан дээр.

Зочин
Зочин

Ediin zasgaa mederch huviin hevahlee demjij baij naa got chin hodolno shu de. Shine arga baril, huviin hevshil demjeed ovoo duugaraad baidag Dagvaa zugeer. Ediin zasgiin undeslel tootsootoi yariad bgam da.

Зочин
Зочин

Хотоо сайн мэдэх дадлага туршлагатай, төлөв төвшин нь дээр байхаа. Хот гэдэг айл чинь зөв хүнээр л удирдуулахгүй бол хаашаа ч эргэх эрсдэлтэй. Нэр цэвэр, төлөвшсөн хүн нь дээр дээ

Зочин
Зочин

Энэ Дагва хотоо нүүлгэнэ энээ тэрээ гэхээсээ илүү төв аймаг руу тэлж, онгоцны буудлаа түшиглээд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар ярьж байгаа нь таалагдаж байгаа. Хийх ажил нь бэлэн туршлагатай хүнийг томилсон нь дээр дээ

Зочин
Зочин

Дагва чинь харин унаган хотын хүү биздээ

Иргэн
Иргэн

Батбаясгалан хэтэрхий амбицитай, дүрдээ итгэсэн, хөмсөг зангидсан пээдгэр залуу

Зочин
Зочин

мэдээж Дагва дарга байлгүй яахав туршилга чадвар бүх зүйлээрэй тэр чадна харин энэ мэдээ бичсэн хүн арай л тавилттай худлаа бичиж ххэ

Зочин
Зочин

Батбаясгалан, Дагва лав олигтой байхгүй дээ

Jantsan
Jantsan

Dagva chin ambits bagatai, urdah ajlaa hiij l bdag hundee

Зочин
Зочин

элдэв амбиц хөөж явахгүй хийх зүйлээ хийгээд л явдаг нэр цэвэр Алдаржавхлан болвол зүгээр. Хан-Уул хотын хамгийн сайхан дүүрэг шүү дээ.

Зочин
Зочин

Иймээ тиймээ асуудалд ороогүй нэр цэвэр байгаагаараа С.Амарсайхан хотын даргын албаа үргэлжлүүлэн хааж болохгүй гэж үү дэээ?

Зочин
Зочин

Одоо залуу залуу л гэх болж. Ажилын туршлага ноён нуруу гэдэг чухал зүйл одоо мартагджээ. Дагва нь дээр бхаа

Иргэн
Иргэн

Ойрын үед гараагүй шийдэмгий ажилласан хотын дарга байсан даа.Заавал УИХ-д суух хэрэгтэй байсан юм байх даа. Хүний хийж чаддаг ажлыг зүгээр хийлгэчихгүй нэрийг нь ашиглаж их хуралд суудал авч байдаг. МАН-д улсын ирээдүй биш суудал хэрэгтэй

Back to top button