УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг сайдаар ҮЛДЭЭЖ, бусдыг нь танхимын гаднаас ТОМИЛОХ УУ

МАН-ын долдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд ХААЛТТАЙ болж өндөрлөлөө. Хурлаар УИХ-д олонх суудалд авсан МАН Ерөнхий сайдаа тодруулах асуудлыг хэлэлцэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан томилох талаар санал нэгдлээ.

Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах хуулийн заалттай. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар батламжлах бололтой.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд давуу эрхтэйгээр Засгаа бүрдүүлэх юм. У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын бүтэц ямар байх, сайдуудад хэн хэн байх талаар МАН дотор халуун яриа ид өрнөж буй.

Тэгвэл танхимаас ХОЁРХОН хүнийг л сайдаар үлдээх тухай мэдээлэл байна. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг сайдаар үлдээж, бусдыг нь давхар дээлгүй буюу танхимын гаднаас томилох яриа өрнөжээ. Бусдыг нь гишүүнийхээ ажлаа сайн хий гэж намын дарга нь үүрэгдсэн аж.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэдэн яамтай байхаас үл хамаарч Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын ДӨРӨВ хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчилсан.

Хэрэв дээрх мэдээлэл баталгаажвал Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас бусад гишүүд, сайд нар давхар дээл өмсөж дахин сайдын суудалд суух боломжгүй болох юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 12:23

ene 2 odoo bolno doo.

Зочин
Зочин
2020-07-01 12:28

HUREL HEREGGUI BIZEE

Зочин
Зочин
2020-07-01 12:35

Оюун-Эрдэнийг сайн дэмжээд өгөх хэрэгтэй юм хийхдээ зоригтой
зорилготой шаргуу үздэг з�##�ууу

Зочин
Зочин
2020-07-01 12:36

Оюун эрдэнэ ийг сайн дэмжээд өгөх хэрэгтэй шүүү

зочин
зочин
2020-07-01 13:23

Хүрэлсүх мундаг байна аа, Амижлт хүсье

ахаас
ахаас
2020-07-01 13:44

Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ нийлж гадныханд зарсан Хүрэлбаатар танхимын чинь нэрийг шороотой хутгана даа

zochin
zochin
2020-07-01 13:56

oyunerdeniig demjij bna.khurelbaater demii

ИРГЭН БЯМБАДОРЖ
ИРГЭН БЯМБАДОРЖ
2020-07-01 14:24

ЯНХАН ДУУТ ОЮУНЭРДЭНЭ Ж.БАТТУЛГЫН ТАВИУЛ

Зочин
Зочин
2020-07-01 15:13

Энэ Оюунэрдэнэ ямар мэргэжилтэй хүн бэ

зочин
зочин
2020-07-01 16:15

Эх орноо худ�##�дагч худ�##�ч луйварчин Хүрэлбаатарыг сайд болгох юм бол сонгууль хийхийн хэрэг �##�га бна даа.

Сүхд
Сүхд
2020-07-01 18:47

Хүрэлбаатар,Цогтбаатар мэт новшнууд хэрэггүй нэг нь хар тамхины наймаачин,нөгөөх нь эдийн засгыг саар�##�,хар энэ бүгдэд оруулсан 2р новш шүү

Элдэв Очир
Элдэв Очир
2020-07-02 14:25

Ээ дээ Хүрэлбаатар ч дэмий л болов уу. Хэт туйлширдаг хүн дээ. Тэгээд ч Хотгор шанага-аа яах билээ

Зочинзочин
Зочинзочин
2020-07-02 14:38

Хүрэлбаатар лав биш байхаа.Хотгор шанагын уурхайг ах дүү тэй хамтач гадны хүмүүст зарсан ялтан. Нөгөө эмэгтэй Булгантуяа сангийн сайд шүү.

Холбоотой мэдээ

Back to top button