Нийгмийн

Ховд аймагт хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ

Ховд аймгийн бүсийн оношилгоо мэдээллийн төвд эмчлэгдэж байгаа, 27 настай өвчтөний баталгаажсан оношлуурын шинжилгээгээр тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдлаа.

PCR буюу польтеразийн гинжин урвалын шинжилгээгээр эерэг гарсан. Мөн түүний дүү болох Ховд аймгийн Цэцэг суманд эмчлэгдэж байгаа, 17 настай залуугийн хариу эерэг гарч, булчирхай хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогджээ.

Ховд аймгийн төвд эмчлэгдэж байгаа иргэний биеийн байдал хүнд, харин Цэцэг сумын төвд эмчлэгдэж байгаа 17 настай залуугийн биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ. Нэгдүгээр хавьтлын 146, хоёрдугаар хавьтлын 504 иргэн бий. Нэгдүгээр хавьтлын 146 иргэнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button