НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Оюутнуудаа зодсон багшийг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

Цахим орчинд оюутнуудын биед халдаж, зодож буй багшийн хяналтын камерийн бичлэг цацагдсан. Тэгвэл уг үйл явдал нь Ховд аймаг дахь "Мирас" гэх нэртэй дотуур байранд болжээ. Тус дотуур байр нь өөр аймгаас Ховд аймагт суралцахаар ирсэн оюутнуудыг байрлуулж, сургалтын үйл ажиллагаа явуулдаг аж.

Энэ талаар Ховд аймгийн цагдаагийн газраас тодруулахад "хэрэг нээж тухайн багшаас мэдүүлэг авсан. Шалгалтын ажиллагааг эхлүүлсэн, үргэлжилж байгаа" гэлээ.

Харин оюутнуудаа зодсон гэх багш "Н" дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Тухайн оюутнууд хоёр хоног сураггүй байж байгаад ирсэн. Бид олон газраар хайсан ч олж чадаагүй. Гэтэл Булган аймаг явчхаад ирсэн байсан. Гар хүрсэн нь мэдээж миний буруу, тухайн үед уураа барьж чадалгүй тийм үйлдэл гаргасан. Хариуцлагаа хүлээж ажлаа хүлээлгэж өгсөн. Цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан. Манай дотуур байрыг "төрийн бус байгууллагын нэр дор шашны үйл ажиллагаа явуулж байна" гэх худал мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл огт байхгүй" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мирас бол шашны хэт даврагч үзлийг түгээдэг ТББ. энэ байгууллага энд сурч байгаа хүүхдүүдээ ихэнхийн гадаадад сургаж буцаагаад монголд авч ирж казак үндэсний үзлийг илт дэлгэрүүлдэг шашны байгууллага. хандивийн ихэнхийг турк болон казакстан улсаас хандивладаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ямар аймаар юмбэ? Казакчуудаас айх юм бурхан минь ????????????

нэр үгүй
нэр үгүй

2 хоногт Булган аймаг яваад буцаад ирж амжихгүй. Багш зүгээр "Булган явчихаад ирсэн байсан" гэж хэлсэн байх. Тэр нь Ховдын Булганыг хэлж байгаа юм.

Зочин
Зочин

Энэ муу алны үсээ хоёулаа зодолдоё чи яасан овоо муу ац вэ?

Зочин
Зочин

Багшийн зөв

Зочин
Зочин
Reply to  Зочин

чиний хүүхдийн хамрыг нээчвэл чи чарлаад гүйнэ дээ. яахаараа багшийн зөв байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button