ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Монгол эмэгтэй Жонни Депптэй хамт тоглосон “Waiting for the Barbarians” киноны трейлэр цацагджээ

Холливудын олон алдартай уран бүтээлүүдэд дүр бүтээж явсан залуу жүжигчин Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс хэмээх алдартай жүжигчидтэй хамт "Waiting for the Barbarians” уран бүтээл дээр хамтран тогложээ. Тэрбээр тус уран бүтээлд варвар буюу нутгийн уугуул, зэрлэг охины дүрийг бүтээсэн. Тус уран бүтээл нь өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд нээлтээ хийж, өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор киноныхоо трейлерийг цацаж байсан билээ. Тус уран бүтээл ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Б.Ганчимэгийн хувьд "Ex Machina”, In the name of Ben Hur”, "Sweet Lies”, "Peaky Blinders” зэрэг уран бүтээлүүдэд тоглож байсан туршлагатай жүжигчин юм.

Түүнээс гадна СТА, МУГЖ Д.Гүрсэд, залуу жүжигчин Ц.Пүрэвдорж нар тус уран бүтээлд оролцон тоглосон байна. Д.Гүрсэдийн хувьд хөгшин хоригдлын дүрийг бүтээсэн бол Ц.Пүрэвдоржийн хувьд варвар буюу нутгийн зэрлэг хүний дүрийг бүтээсэн аж.

https://www.youtube.com/watch?time_continue=47&v=bJnuGJ_W-1U&feature=emb_logo

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-07-10 15:42

Huu mini bi chamtai yariltsah heregtei bna. kkk

Зочин
Зочин
2020-07-18 00:50

Mongolchuudiig Barbarians aar haruulsan Kinond toglosiimuu daa!!!!

Доромжлол
Доромжлол
2020-08-17 09:08

Өөрсдийгөө доромжилон хүмүүс дээр гүйж очоод л Тэгээд гоё нүд мүд гэж солиороод л

Холбоотой мэдээ

Back to top button