Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөхөөр сөхрөх эрхгүй зүтгэж яваа 21 настай бүсгүй

“Бурхан дааж чадах ачааг нь л хүнд үүрүүлдэг юм” хэмээн санаашрангуй хариулах түүнийг Б.Ариунболор гэдэг. Өнчирч хоцорсон есөн дүүгээ, нялх охиныхоо хамт өсгөж буй хатуужилтай, хэрсүү охин гэдгээр нь цөөнгүй хүн түүнийг мэддэг болжээ. Бид Б.Ариунболортой утсаар холбогдоход багагүй сандраад гэрээ зааж өгөв. Одоо бодоход арга ч үгүй биз. Гэрийнх нь хонхыг цохихтой зэрэгцэн хөвгүүдийн цовоо цолгиун инээд биднийг угтсан юм. Шатаар өгсөөд хаалгыг нь олох ч тун амархан байлаа.

Учир нь хүүхдүүдийн амьдардаг гэрийн хаалга нээлттэй, хүүхдүүдийн инээд орцоор нэг сонсогдож байв. Биднийг ороход Б.Ариунболор охинд туслахаар ирсэн ээж охин хоёр тор дүүрэн хүнс, багцалсан ундаа, өндөг авчирсан харагдав. Тэд олон зүйлийн талаар ярилцан сууна. Тиймээс төвөг удахыг хүсээгүй тул ярилцаж дуустал нь түр азнахаар шийдэв. Тэгээд Б.Ариунболорын дүү нартай танилцлаа.

Бидний ярилцсан хүүг С.Энхбаяр гэдэг, 13 настай. Тэрээр тун ажилласаг. Эгчийгээ хүмүүстэй ярилцаж байх хооронд жаахан дүүгээ асарч, харин өөр нэг дүү болох С.Есөн-Эрдэнэ нь бохирдсон аягыг угааж байв.

Хөвгүүд ажлаа дуусгаад хүүхэлдэйн киногоо үзэхээр суув. Энэ үеэр С.Энхбаяр хүүтэй цөөн хором ярилцсан юм.

-13 НАСТАЙ С.ЭНХБАЯР: ТОМ БОЛООД ЭФИРИЙН ЗУРАГЛААЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ. ГАРГАХЫГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ЗУРАГТААР ГАРГААД Л ГОЁ ШҮҮ ДЭЭ-

-Миний дүү их завгүй харагдлаа. Өдрийг ихэвчлэн юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Өглөө босоод цайгаа уугаад, гэрээ цэвэрлэдэг. Дараа нь дүү нартайгаа гадаа тоглон, гэртээ орж ирээд хичээлээ хийнэ. Хоол болохоор хоолоо идэн, дараа нь аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлээд дүү нартайгаа жаахан тоглосны дараа унтдаг.

-Эгч, дүү нартайгаа хамтдаа амьдрах гоё байна уу?

 -Дүү нартайгаа хамтдаа амьдрах гоё шүү дээ. Гэхдээ хааяа миний үгэнд ордоггүй юм аа.  

-Та хэд өмнө нь хаана амьдарч байсан бэ?

-Ээжтэйгээ хамт гэртээ амьдардаг байсан. Ээжийг бурхан болсны дараа хүүхдийн асрахад очсон. Харин одоо ах, эгч, дүү нартайгаа хамт амьдарч байна. Асрах байранд ах, дүү нараасаа тусдаа, бас эгчтэйгээ хүссэн үедээ уулзах чадахгүй нь жаахан хэцүү байсан.

-Миний дүү ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би том болоод телевизийн эфирийн найруулагч болохыг хүсдэг. Гаргахыг хүссэн зүйлээ зурагтаар гаргаад л гоё шүү дээ.

С.Энхбаяр хүү дүүгээ харах том ажилтай болж бид А.Ариунболортой ярилцахаар суув. Тэднийд ёстой амьдрал буцалж байлаа. Тэднийд очсоноос гаран гартал тэрээр чөлөө завгүй хөдөлж, дүү нараа асарсан юм. Утсанд нь тасралтгүй ирэх дуудлага, орж гарах хүмүүсийн хажуугаар хоёул төвлөрч чадахгүй байсаар хэсэг суув. Хэвлэлээр олонтоо асуугдсан зүйлсийг асуухаас илүү дөнгөж 21 насандаа 3-19 насны есөн дүүгээ асраад явах сэтгэлийн хат, цаашлаад түүний дотоод ертөнцийн гүнд бага ч болов нэвтрэхийг хичээснийг нуух юун. Иймд түүний амьдралын бараан түүхийг бус цаашид бүтээж болох ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ НЬ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСЛЭЭ. Ийнхүү чөлөө завгүй өнгөрөх түүний нэг өдрийн хормоос бид хумсалж, хэсэгхэн ч болов ийн ярилцлаа.

-ТАЛИЙГААЧ ЭЭЖ МААНЬ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ САЛАХ ЁС ХИЙЖ АМЖИЛГҮЙ БУРХАН БОЛСОН-

-Юуны өмнө дүү нараа эргэн авч, хамтдаа амьдарч байгаад нь баяр хүргэе. Балчир дүү нараа ганцаараа өсгөж чадахгүй байх вий гэх айдас байдаг уу?

-Байгаагүй гэж бол хэлэхгүй ээ. Гэхдээ би хүүхэд байхын л биеэ даасан, бусдын тусламжинд найддаггүй, өөрөө хийе, болгоно, бүтээнэ гэдэг зантай хүүхэд байсан. Магадгүй энэ зан маань миний одоогийн "БИ” -г бүтээсэн болов уу. Охиноо олчихоод олон дүү нарынхаа хажуугаар би хүртэл хүүхэдтэй болчихдог гэж хэсэг хямарсан. Нөхөр бид хоёр удаан бодож, ярилцсаны дараа охиноо анх олсон. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 27-ны өдөр би охиноо олсноо мэдээд ээждээ баярт мэдээгээ дуулгахаар утас руу нь залгасан юм. Ээж маань утсаа аваагүй.

-Тухайн үед би ээжийгээ завгүй, утсаа авах боломжгүй байна даа л гэж бодож байсан юм. Тэр өдрийнхөө орой нь охин дүү маань над руу залгаад "Ээж ГССҮТ-д байгаа гэж байна шүү дээ. Та мэдсэн үү” гэсэн. Би ч яараад гүйгээд очиход хэдийн хожимдсон байсан юм. Ээж маань хүүхдүүдтэйгээ салах ёс ч хийж амжаагүй нүд аньсан байсан. Ингээд тэр өдрөөс хойш ээжийнхээ ажил явдал болон бусад ажлыг амжуулж явсаар цаг хугацаа өнгөрч, гэдэс маань ч томорч эхэлсэн. Тэр үед ээжийнхээ алтан хайрцгийг нээлгэхээр очиход лам надад "хэвлийд байгаа үрээр чинь дамжаад эх чинь чам дээр дахиад ирнэ. 9 эсвэл 10 хүүхдийн ялгаа байдаггүй юм. Төрүүлчихсэн байхад дүү нарынхаа буянд зүдрэхгүй өсгөчихнө өө миний дүү” гээд надад маш их зориг өгсөн. Тэгээд л би охиноо төрүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Охиныхоо аавтай ярилцаж, төлөвлөсний дараа охиноо олсон гэсэн шүү дээ. Нууц биш бол хүүхдийн аав одоо хаана юу хийдэг вэ. Одоо холбоотой байдаг уу?

-Охины маань аав байдаг. Ээжийгээ бурхан болохоос өмнө хамтдаа амьдардаг байсан. Залуу хүмүүс хойно сайнтай, муутай амьдарна шүү дээ. Миний хувьд хань ижил, өөрийн аз жаргалаас илүү өнчирч хоцорсон дүү нар маань чухал байсан. Тиймээс нөхөртөө хэсэг хугацаанд тусдаа амьдарья гэж хэлсэн. Тэр маань ч ойлгосон. Одоо бид хамтдаа амьдардаггүй ч, холбоотой байдаг. Охинтойгоо уулзахаар үргэлж ирж, санхүүгийн хувьд ч мөн тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг.

-Миний лайв бичлэг цацагдсаны дараа хүмүүсийн сэтгэгдэл дунд сөрөг зүйлс харагдсан. "Нөхөргүй байж хүүхэд төрүүллээ”, "Үс гэзгээ юун аймар будчихсан юм”, гэхчлэн сэтгэгдлүүд харагдсан. Миний хувьд би нөхөртэй. Гэхдээ одоо надад шийдэх, бас анхаарах ёстой илүү чухал зүйл байгааг тэр маань ойлгож байгаа. Нөхрийн зүгээс ч мөн харахад эхнэр нь өнчирч хоцорсон 9 дүүгээ харж хандах ёстой, бас хэн хэнийх нь амьдрал цэгцрээгүй учраас асуудал их байгаа. Үсний хувьд гэвэл би ахлах сургуулиа төгсөөд үсчний дамжаанд суралцаж төгссөн. Хэдийгээр би хувцас дизайн чиглэлээр суралцах мөрөөдөлтэй ч, яг одоо суралцах боломжгүй учраас үсчний мэргэшил эзэмшсэн.

-ГЭРЭЭРЭЭ ҮС ЗАСДАГ БОЛОХООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ТАТАХЫН ТУЛД ҮСНИЙХЭЭ ӨНГИЙГ ӨӨРЧИЛСӨН-

-Тэгээд нөхрийнхөө зөвлөсний дагуу хувиараа, гэрээрээ охид бүсгүйчүүдийн үсийг засаж байгаа. Мөн үйлчлүүлэгчээ татахын тулд өөрийнхөө үсэнд ч анхаардаг. Үс маань миний үнэгүй зар сурталчилгаа гэх үү дээ. Өөрийнхөө үсийг ч олигтойхон засаж чадахгүй хүн мэдээж хүний үс засна гэвэл хүмүүс итгэл үнэмшил төрөхгүй болов уу. Тэгэхээр хүмүүс маань үсийг маань нэг их шүүмжлэлгүй хүлээж аваасай гэж хүсэх байна.

-Гэрээрээ үс засах хүндрэлтэй байдаг уу. Байнгын үйлчлүүлэгчтэй болж чадав уу?

-Намайг зориод ирдэг хэд хэдэн бүсгүйчүүд бий. Би ихэвчлэн эмэгтэй үс засдаг. Мөн гэрээрээ цайруулалт, будаг, ороолт гээд л зүйлсийг хийчихдэг. "Манай Ариука ёстой мундаг шүү” гээд байнга үйлчлүүлдэг хэдэн бүсгүйчүүд бий. Яахав гэртээ байх хугацаанд дүү нараараа хүүхдээ харуулаад, завсраар нь хөхүүлээд болдог доо.

-Үс засаад олсон орлого нь мэдээж амьдрал ахуйд нь бүрэн хүрэлцдэггүй байх. Өөр орлогын эх үүсвэр бий юу?

-Охин дүү маань айлд байрлаж хүүхэд асардаг. Тэндээсээ байр болон хоол хүнсний хэрэгцээгээ болгочихдог учраас бүтэн цалингаа надад өгдөг юм. Хөөрхий намайг "Та дүү нарыг хараад их хэцүү байгаа юм чинь, та цалинг маань ав. Би яах вэ зүгээр. Арга нь олдоно” гэдэг. Дүүгийн цалин болон өөрийнхөө үс засаж олсон орлогоороо одоохондоо болгоод л байна. Яах вэ мэдээж санхүүгийн асар их дэгийг шаарддаг. Тиймээс ч би орлого зарлагаа нарийн хөтлөөд, бага гэлтгүй хуримтлал үүсгэхээр хичээж байгаа. Дүү нартаа хүүхдийнх нь мөнгөөр хадгаламж нээсэн.

-ӨӨРӨӨ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦААГҮЙ БОЛОХООР ДҮҮ НАРЫНХАА БОЛОВСРОЛД ИХ АНХААРДАГ-

-15-тай дүү маань удахгүй их сургуульд орно. Тэр үед сургалтын төлбөр хэрэгтэй. Би өөрөө их дээд сургуульд суралцаж чадаагүй учраас дүү нарынхаа боловсролд их анхаардаг. Ирээдүйд хэн байх нь эзэмшсэн мэдлэг, сурсан сургуулиас хамгийн их хамааралтай шүү дээ. Одоо амьдарч байгаа орон сууцны хувьд нэгт би дүү нарынхаа тав тух, аюулгүй байдлыг бодсон. Хоёрт орон сууцанд амьдрахгүй бол асрахаас дүү нарыг маань өгөхгүй байсан юм. Хашаа байшингийн хувьд яг нарийн бодоод үзэхээр орон сууц түрээслэхээс дутахгүй их зардал гардаг юм билээ. Дээр нь дүү нар маань аюулгүй амьдрах баталгаа бага шүү дээ. Түүнчлэн хүүхдийн амьдарч буй орчин нь цаашдын суурь хүмүүжилд нь маш их нөлөөлдөг гэж боддог.

-Одоо ч яахав зуны амралт таараад дүү нар нь амарч байгаа. Ирэх намраас дүү нараа болон охиноо хэрхэх бодолтой байгаа вэ. Туслах хүн бий юу?

-Ер нь одоо амьдарч байгаа Баянгол дүүрэг бидэнд их ээлтэй. Дүүргийн Засаг дарга нь ч мөн дүү нараа авахад их тусалсан. Хуучин Баянзүрх дүүрэг бол огт хөдлөөгүй. Тиймээс бид энэ дүүрэгтээ л суурьшиж, дүү нараа тогтвортой нэр газартаа сургуульд сургамаар байгаа юм. Учир нь би маш олон сургууль шилжиж, багагүй багшийн нүүр үзсэн. Энэ нь маш буруу гэдгийг ч биеэрээ мэдэрсэн гэх үү дээ. Тиймээс дүү нараа нэг сургуульд нь тогтвортой сургахыг зорьж байгаа.

-Ялангуяа бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт өгөх нь хүрэлцээний хувьд тааруу байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулах бодолтой байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн, Баянгол дүүргийн Засаг дарга болон ажилтнууд маш найрсаг хүмүүс байдаг. Тэд дүү нарыг маань нэг цэцэрлэг, сургуульд оруулахад туслахаа хэлсэн. Тэгэхээр би ч гэсэн гэртэйгээ ойрхон газарт ажилд орж, охиноо хамт аваад яваад байж болох байх. Эхнээсээ дүү нар маань тарж ирээд балчируудыгаа цэцэрлэгээс нь авах, хүргэж өгсөөр болох байх л гэж бодож байна.

-ӨӨРИЙГӨӨ 10 ХҮҮХЭДТЭЙ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ-

-Чиний үеийн охид их, дээд сургуульд сурч амьдралаа их энгийн, аз жаргалтайгаар эхлүүлж байгаа шүү дээ. Өөртэйгөө харьцуулж бодож байсан уу?

-Би хэзээ ч бусдыг өөртэйгөө харьцуулдаггүй. Харьцуулахыг ч хүсдэггүй юм. Тэд сургуульд сурлаа гээд би заавал тэдэнтэй адилхан байх албагүй шүү дээ. Тэглээ ч сурах нь хэзээд оройтохгүй гэж би хувьдаа боддог. Би охиныгоо сургуульд орохоор мөрөөдлийнхөө дагуу хамтдаа суралцана л гэж боддог. 10 жилийн дараах амьдрал маань маш гэгээлэг сайхан харагддаг шүү. Дүү нартайгаа байгаа үед би маш тайван байдаг. Хэдийгээр ээж маань бурхан болсон хэдий ч, эгч нь болсон би гэдэг хүн байсаар байтал өөрийнхөө аз жаргалыг хөөгөөд дүү нараа асрахад үлдээж яагаад ч чадаагүй. Тэглээ ч би дүү нараа өөрийнхөө охин шиг хайрлаж, дутахгүй хайрладаг.

-Ялангуяа өөрөө ээж болсны дараа талийгаач ээжийгээ л их өрөвдөж, хайрласан даа. Би зүрхний ховдол цоорхой гэдэг оноштой байсан. Өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлэхэд дэндүү эрсдэлтэй учраас эмч нар болохгүй гэж байсан юм. Зөрүүдэлсний эцэст охиноо төрүүлээд сар орчим сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэсэн. Дараа нь удалгүй охин маань хатгаа өвчин авч дахин нэг сар эмнэлэгт хэвтсэн. Энэ үед хүн эхийгээ л их санаж, боддог юм билээ. Тиймээс ч би дүү нартаа дэндүү их хайртай. Одоо л хэвлэлд дүү нар гэж ярьж байгаа боловч, угтаа хүмүүст 10 хүүхэдтэй л гэж хэлдэг. Хүмүүс ч их гайхсан харцаар ширтдэг шүү.

-21 насандаа 10 хүүхэд өсгөнө гэдэг хүн бүрийн зориглоод хийж чадах зүйл биш. Хүмүүсийн хандлага ямар байгаа ажиглагдсан бэ?

-Та анзаарсан бол, лайв бичлэг цацсаны дараа маш олон хүмүүс надтай холбогдож туслахыг хүссэн. Үүнийг хараад манай улсад сайхан сэтгэлтэй хүмүүс ямар олон байдаг юм бэ гэж бодсон шүү. Доор нь урам авах олон гоё сэтгэгдлүүд харагдсан. Сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хандлагууд ч мөн ажиглагдсан. Залуугаараа эцэггүй хүүхэд төрүүллээ, боломжгүй гэчихээд байранд амьдарлаа гэх зэрэг шүүмжлэлүүд байсан. Гэвч тэдгээр хүмүүст бусдын амьдралыг сайн мэдэхгүй байж хөндлөнгөөс битгий хатуу үгсээр шүүмжлээсэй л гэж хүсэх байна. Дүү нар минь одоо том болж сошиал ертөнцөөс тэдэнтэй холбоотой сөрөг зүйлсийг унших вий, сэтгэл нь эмзэглэх вий гэхээс л би хамгийн их эмээдэг юм.

-Сошиал ертөнц гэснээс дүү нар нь интернэт орчинд хэр идэвхитэй вэ?

Бид дундаа нэг ухаалаг гар утастай. Түүгээрээ бүгд зохион байгуулалттай сошиал орчинд нэвтэрдэг. Нэг хүн нэг цаг интернэт ашиглана гэсэн дүрэмтэй. Ингэхдээ том дүү нарынхаа фэйсбүүк хэрэглээнд ч мөн хяналт тавьдаг. Бүгд хөвгүүд учраас томуудад нь одооноос бэлгийн боловсролын тухай зохих хэмжээнд өөрийнхөөрөө хэлж өгдөг. Мөн садар самуун зүйлсийг харж сонсохоос сэргийлж хяналт тавьдаг. Суурь хүмүүжилд нь л голчлон анхаардаг гэх үү дээ. Ялангуяа хөвгүүдийн хүмүүжилд сайн анхаарч байж тэд ирээдүйд сайн эцэг, хань байж чадна шүү дээ.

-Сүүлийн үед сошиалаар хандив гуйсан хуурамч хаягууд үүсээд байгаа гэж дуулсан. Танд туслая гэж холбогдсон хүмүүст шүүлтүүртэй хандаж байгаа юу?

-Мөрөөдөл группын Дука эгч маань анх намайг олон түмэнд танилцуулж өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн хэвлэлээс холбогдсон л доо. Хуурамч хаягууд үүссэн тухай мэдсэн. Гэхдээ миний нас бага учраас намайг гэнэдэж хүмүүст хууртах вий гэж олон хүмүүс зовж, зөвлөж байгаа. Гэвч би багаасаа л хэрсүүжиж, эртнээс биеэ даасан. Хүмүүсийн сайн, муу, худал хуурмагийг төдий хэмжээгээр таньж чадна. Тиймээс тийм зүйлд битгий санаа зовоосой, бас маш их баярлаж байгаагаа ч хэлмээр байна. Дука эгчийн зохион байгуулсан хандивын аянаар цугларсан 1.300.000 мянган төгрөг амьдралд маань маш их нэмэр болсон. Ялангуяа дүү нараа авахаас өмнөх бэлтгэл, хоол хүнсний асуудлыг шийдсэн. Тийм тулдаа тухайн үед хураасан хүнсээрээ өнөөдрийг хүртэл хоёр сарын хугацаанд зовохгүй байна.

-Ярилцлагын төгсгөлд үеийн залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Цаг ямагт аз жаргалтай, зорилготой, хичээнгүй амьдраасай. Амьдралаа битгий хэрэггүй зүйлд үрэн таран хийгээсэй л гэж хэлэх байна. Бас бидэнд тусалж байгаа бүх сайхан ээжүүд, иргэддээ маш их талархаж байгааг уламжилж өгөөрэй.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа

Б.Ариунболорын гэрээс гараад явахад түүнээр бахархах сэтгэл эрхгүй төрж байсныг нуух юун. Хэрэв та өнчирч үлдсэн 9 дүүгээ, бяцхан охины хамт өсгөж буй Б. Ариунболорт туслахыг хүсвэл Хаан банкны 5434099396 дансанд сэтгэлийн хандив өргөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-02 08:26

Холбогдох утас

Зочин
Зочин
2020-07-02 08:28

10000 шилжүүлэв

Zochin
Zochin
2020-07-02 11:40

Minii duud iluu saikhan amidral udahgui irnee.cham shig ohid barag bhgui dee.uneheeriin ireeduin huchtei uhaalag emegtein neg ni duu chi baih bnoo.????????????

Зочин
Зочин
2020-07-02 11:40

Ухаатай охин байна. Дүү нараа улс орондоо тустай, боловсролтой, эрүүл хүн болгож өсгөөрэй. Ц�##�ин буухаар хандив илгээнээ.

aagii
aagii
2020-07-02 12:59

mundag uhaantai ohin bn. shantarch bolohgui shuu. amjilt!!! eldev ym helsen humuusiig bitgii too. bgaagaasaa az jargal mederch chaddaggui zugaa tsengel huuhuus uur ym meddeggui humuus l eldeviin ym yaridiin. bitgii too

Зочин
Зочин
2020-07-02 14:07

Бурхан чамайг харнаа сайхан сэтгэлтэй сайхан хүмүүжилтэй охин байна амжилт хүсье

Зочин
Зочин
2020-07-02 15:21

Үнэхээр мундаг ухаантай охин сэтгэлийн хандив өргөлөө

Зочин
Зочин
2020-07-02 15:30

Мундаг охин бүх юм сайхан болно монгол түмэн дэргэд чинь байгаа шүү

зочин
зочин
2020-07-02 15:41

ymr mundag yumbe

Иргэн
Иргэн
2020-07-02 18:42

9-н хүүхдийг эцэг гэж хүн хайцын бэ?

Зочин
Зочин
2020-07-02 19:21
Reply to  Иргэн

Gui heleed yuhev.

Зочин
Зочин
2020-07-02 19:21
Reply to  Иргэн

Эцэг өөд болсон байж ч болно

ббб
ббб
2020-07-02 21:05

Хотын захиргаа эд нарт нэг байр өгчихгүйм байхдаа

Зочин
Зочин
2020-07-02 21:43

Аав нар нь хаана байна

Nomin
Nomin
2020-07-03 15:13
Reply to  Зочин

Chamd ymar hamaaa bnaa

Зочин
Зочин
2020-07-02 23:51

Eniig l suuri hvmvvjil gj bgamdaa.Udahgvi saihan amidral irnee.tsag vrgelj az jargalaar bylhaj amidraarai.Onor ger bvl

Баттөмөр
Баттөмөр
2020-07-03 08:18

Сайхан нийтлэл уншлаа !!! Бүгдэд нь сайн сайхныг хүсье !!!

Иргэн
Иргэн
2020-07-03 08:26

Мундаг ухаантай охин байна. Удахгүй та нар минь аз жарг�##�тай амьдрана. Бяцхан ханхүү нар өсөж том болно. Дүүдээ сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2020-07-03 09:26

Гайх�##�тай охин. Тэвчээр сэтгэлийн хаттай мундаг охин байна. Тэвчээрэй. Тэсээрэй.

Бат
Бат
2020-07-03 12:57

Ухаантай, хөдөлмөрч мундаг охин байна. Чи бүгдийг чадна аа. Амжилт.

Зочин
Зочин
2020-07-03 21:43

Manai Bayanzurh duurgiin zasag darga gej yamar ch hun bdagiin. Er ni hamgiin ih hun amtai hernee hamgiin ajilgui dargatai olon jil bolj bna. Hen ch gej hun bdagiin. Iim Tom duureg hernee Bayangol duurgees doloon dor.

Зочин
Зочин
2020-07-03 22:06

Уншаад бахархах сэтгэл төрлөө бас ийм түшигтэй 2 сайхан эгчтэй хөвгүүд �##�захгүй гэж бодоод уужрах сэтгэл төрлөө. Сайхан цаг удахгүй ирнэ дүү нар нь эрүүл чийрэг өсөн том болох үед хорвоо дэлхий давчуу биш санагдана аа .

Зочин
Зочин
2020-07-03 23:16

Ene dans n zuv yumuu bolohgui bh yum?

Зочин
Зочин
2020-07-03 23:19

Охиных нь овог нийтлэл дээр чинь 2 өөр бичигдсэн байна шүү засаарай

Зочин
Зочин
2020-07-04 00:02

Мундаг юмаа амжилт хүсьe

Зочин
Зочин
2020-07-04 00:58

Mundag um aa... eh orondoo heregtei mundag irged end osoj bgaa um bna.. duurgiin udirdlaguud bolood tusalj bui buh eleg negtnuddee bas mundag busguid hamgiin sain saihan buhniig husen yerooy...

Зочин
Зочин
2020-07-04 05:06

Uneheer uhaantei mundag busgui bndaa.ta nart eruul enh az jargal husey.

Зочин
Зочин
2020-07-04 09:25

Мундаг охин бна. Том охин дүү нь айлд байрлаж асрагч хийдэг гэнэ. Гэртээ авчирсан нь дээр ээ. Охин хүүхдийг элэг барих юм уу ямар нэгэн эрсдэлд орвол яана. Бүгдэд нь захихад биеэ зөв авч явж найз нөхдөө зөв сонгож, эрдэм боловсрол эзэмшээрэ

Зочин
Зочин
2020-07-05 00:09

Дүү нараа зөв хүмүүжүүлж яваа охиндоо аз жарг�##� эрүүл энхийг хүсье.сайхан ирээдүй хүлээж байгаа шүү дүү минь

Эгч
Эгч
2020-07-05 11:06

Мундаг ухаантай, хатуужилтай, хэрсүү, ирээдүйгээ харсан, дүү нартаа үлгэр дуурайл�##�тай охин байна. Миний дүүгийн ирээдүй үргэлж гэрэлтэж байх болтугай.

Зочин
Зочин
2020-07-05 11:22

Энэ охины ярианаас маш их зүйлд дүгнэлт хийж болохоор байна. Би өөрөө эцэг хүн л дээ. Манай Монгол эрчүүд, аавууд үнэхээр унхиагүй эрчүүд олон байна. Гэр орноо аятайхан авч явж чадаагүйгээс энэ олон хүүхдүүдийн ээж ядарч зүдэрч яваад

Зочин
Зочин
2020-07-05 11:23

зуурдаар нас барж. Хэрэв унхиатайхан эр хүн, аав байсан бол энэ хүүхдүүдийн амьдр�##� бусдын нь л адил элэг бүтэн сайхан байх байсан байх. Энд нэг зүйлийг хэлэхэд эрчүүдээ амьдр�##�д хариуцлагатай хандаач ээ. Ууж идэхээ багасгаж жарг�##� цэнэгл х

Зочин
Зочин
2020-07-05 11:26

хөөхөө түр хойш нь тавиад ажиллаж хөдөлмөрлөж гэр бүлээ хайрлаж х�##�амжлаач ээ. тэгсэн цагт хором бүр танд аз жарг�##� авч ирнэ шүү. Хариуцлагагүй эрчүүд маш их байна. Одоо ухаарч сэхээрэх цаг нь болсон баймаар юм. Маш олон гэр бүлийг эмэгтэй

Зочин
Зочин
2020-07-05 11:28

эмэгтэйчүүд өөд нь татаж авч явж байна. Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг тэмцэгч нар. Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргийн засаг дарга нарыг л харьцуулаад үзэчхэл дээ. Одочимэг дарга, одоо гишүүн үнэхээр буянтай үйл хийсэн байна.

Зочин
Зочин
2020-07-05 17:32

Бахархмаар мундаг охин байна. Жоохон зүйлд урвайж унжийж байдаг надад бол толгой руу дагздаад авах шиг л боллоо. Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button