УЛС ТӨР

САЙДАД ГОРИЛОГЧИД: Төр өвгөчүүлд ӨРГҮЙ

МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдаар дахин томилогдов. Одоо Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлон гаргаж эмхлэх, улмаар хамтран ажиллах сайд нараа тодруулах ажил үлдээд байгаа юм.

Сайдын суудлын төлөөх марафон УИХ дотор гэхээсээ илүү гадна нь жинхэнэ “бужигнаж” эхэлсэн байна. Учир нь ҮХНӨ-өөр УИХ 76 гишүүнээс дөрвийг нь л сайд болгох квот тогтоогоод өгчихсөн. Энэ дөрвөн сайдын хоёр нь тодорхой болчихсон. Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг сайдаар авч үлдэнэ гэдгээ У.Хүрэлсүх илэрхийлсэн.  Тэгэхээр танхимын гаднаас сонгогдох арваад сайдын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж буй.

Танхимын гаднаас сонгогдох сайдын суудалд тэтгэвэртээ гарсан, гишүүн болж чадаагүй өвгөчүүл голдуу нэрээ дэвшүүлж, чичирч яваа сурагтай.

Тодруулбал, сайдад горилогч ахмад улс төрчид нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, М.Билэгт, Н.Ганбямба нар аж.

Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдад

Д.Хаянхярваа Зам Тээврийн Хөгжлийн сайдад юм уу Шадар сайдад

Ч.Улаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад,

Ө.Энхтүвшин Боловсрол, шинжлэх ухааны сайдад юм уу, Шадар сайдад

Д.Тэрбишдагва Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдад юм уу Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад

Д.Оюунхорол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  юм уу, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад,

тус тус санаархаж байгаагаа МАН-ын удирдлагуудад илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба нар ч сайд болох санаархал өвөртөлж яваа ажээ.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад улстөрчдийг сайдын суудалд суухыг нэг их таашаахгүй. Ерөнхийлөгч гэлтгүй Монголын ард түмэн таашаахгүй буй за.

Ер нь Монголын төр эдгээр өвгөчүүлд ямар өртэй гэж үеийн үед, засгаас засагт албан тушаал дарга сайдын суудлаас буулгахгүй байх ёстой гэж. МАН ч тэдэн чухам ямар өртэйдээ албан тушаалын сэнтийд залах ёстой гэж.

Ард түмэнд ташаагдаж гишүүн болж чадаагүй бол, Монголын төрд 30 жил суучихсан бол, тэтгэвэрт гарах нас тань болчихсон бол одоо больчихож болдоггүй юм уу. Монголын төрөөр 30 жил тэжээлгэсэн эд одоо өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

Үүний оронд Б.Жавхлан, Х.Булгантуяа нарын чадварлаг хүмүүстээ итгэл үзүүлж, төрийн ажил хийлгэх хэрэгтэй. МАН-д гэлтгүй, Монголд гадна, дотны өндөр сургуульд өндөр боловсрол эзэмшсэн мундаг залуус маш олон бий.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

86
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
70 Сэтгэгдлүүд
16 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Миний өвгөчүүл одоо болио!!!! Нас залуу, улс орноо хөгжүүлж чадах, боловсролтой залуучууддаа халаагаа өгөө!

Зочин
Зочин

Оюунхорол бол эмэгтэй элбэгдорж

Зочин
Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

ККК

Зочин
Зочин

УЛААН л биш шүү

зочин
зочин

Тэдэнд Монголын ард түмэн ямар ч өргүй, тэднээс юу ч хүлээгээд нэмэргүйг өнгөрсөн 30 жил хангалттай харуулсан. Тэд харин ч шоронд суулгүй ингээд салж байгаагаа тэнгэрийн нөгөөдөхийг атгасан гэж залбираад ач, зээтэйгээ тоглож суувал дээр.

Иргэн
Иргэн

Энэ хэдийн нэрийг сонсохоор л зүрх савлах юм. Одоо арай тэгж тэнэгтэхгүй байлгүй дэ. Улс орноо ард түмнээ эрчимтэй хөгжүүлмээр бна. Хөгжилийн тушаануудыг амраах байлгүй дэ . Энэ нийгмийн захиалга болсон бна шүү. Бүх ард түмнээрээ залхаад б

Зочин
Зочин

ЯГ ҮНЭН.ЭД НАР ГАРВАЛ УЛС МААНЬ ИРЭХ 4 ЖИЛДЭЭ ЛАВ ХӨГЖИНЭ ГЭЖ БОДОЛТГҮЙ.

монгол улсын иргэн
монгол улсын иргэн

Оюунхорол бас хэдэн Шонхор нааш цааш нь болгох санаатай байгаа юм байх даа.одоо болио

Зочин
Зочин

өвгөчүүл тэтгэвэрт суух болсооон. ард түмэн шинэ хүмүүсийг дэмжинээ

зочин
зочин

ЭНЭ НӨХӨД САЙД БОЛБОЛ АРД ТҮМНИЙ ИТГЭЛРҮҮ ТӨМПӨНТЭЙ УС ЦАЦСАНТАЙ ИЖИЛ БОЛНО.УЛААН САЯ НООЛУУРЫГ АЛЛАА. НООЛУУР АВАХ ТЕНДЕРТ БОХИРЫН, ТӨМӨР ЦУГЛУУЛДАГ ХХК БХ ШИГ … болиороо.

Дамдины Сүхбаатар
Дамдины Сүхбаатар

Харин тийн тэнэг Ч.Улаан дуугай байж байгаад ноолуурыг нь бүр унаад 10000 болохоор нь та нарын их хүсдэг ардчилал, чөлөөт зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн хуулиар унаж байна гэж тайлбарлаад 5000 болхоор нь худалдаж авах байсан юм. Хар тэн

Зочин
Зочин

Тэр Улаан юучбишдагва хянхярваа дамба-там-очир билэгт нямдорж зайлаач ээ

нэзочинрээ
нэзочинрээ

тэгвэл бүгдээрээ тэтгэвэрт гарахаа больёоо ажлаа хийцгээеээ хэн ь ажллаад хжн нь ажлаа өгч байдаг

Зочин
Зочин

Яг үнэн. Бид нэг л Үндсэн хуультай, нэг л эх оронтой, бид нэг л ижил эрх үүрэгтэй байх ёстой. Сайхан хэлсэнд талархаж байна .

Зочин
Зочин

Сонгуульд нэр дэвшээд унасан хүмүүсийг сайдаар тавих шаардлага бий юу

Зочин
Зочин

Күй нээрээ энэ өвгөчүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь тэжээлээ. Одоо болноо, төрд зай болж тэр гэр орондоо харьж үзээч.

монгол улсын иргэн
монгол улсын иргэн

хэрэггүй хөгшчүүл зайл зайл

Зочин
Зочин

Юу ч чадахгүй гэдгээ аль эрт харуулчихсан улс. Зүгээр л зайгаа тавь. Сая МАН 4 жил хумалж хулгайлсан. Юу хийсэн юм. Дахиад 4 жил!!!

Иргэн
Иргэн

төрд насаараа ажиллаад хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй болсон нөхдүүд одоо болно

Иргэн
Иргэн

Хөгшчүүдийг тэтгэвэрт гаргаж , намын гишүүнээс нь чөлөөлөө.

ЗочинХА
ЗочинХА

УНТААХАЙ Д.ОЮУНХОРОЛ ТЭТГЭВЭРТЭЭ ГАР АА. БОАЖ САЙД БАЙХАД БААХАН ШОНХОРЫН ХЭРЭГ МАНДСАН, АЖИЛЧИД НЬ БҮГД АВЛИГАД АВТААД ШАЛГАГДСАН БАЙСАН БИЛЭЭ ҮҮ. ЛАВ ЭНЭ ОЮУНХОРОЛ БИШ ШҮҮ. ТЭТГЭВЭРТЭЭ ГАРГААА

Enkhbayar
Enkhbayar

Mash unen. Ulaan, Oyunhorol, Nyamka ta nariig olon jil turd zalaad tolk baisangui, Khayanhyarvaa, DambaOchir, Ganbyamba geh mettei bol yarih ch yumgui, gertee haritsgaa, UB-t oron syyts avsan bol butsaaj ug.

dammmmmn
dammmmmn

ard tumen bid huchee negtgesneer MAN g bagaar ni gargaj irsen odoo hurelsuh UIH dah MANamiihantai hichee negtgej hugjliin tuuchee boloh heregtei

Зочин
Зочин

нямдорж гуайгаас бусад нь хэрэггүй. залуу боловсон хүчнүүдээсээ томилоочээ

Зочин
Зочин

Хаха нямдорж хэрэгтэй байсан бол саяны сонгуулиар гараад ирэх л байсан.

Зочин
Зочин

Тэрбишдагва гишүүн бол улс төрчдөөс хамгийн нэр цэвэр хүн шүү. Атарын аянг анх санаачилж ажил хэрэг болгосон тэр нь одоог хүртэл ард түмэнд ашиг шимээ өгсөөр байгаа гэдгийг мартаж болохгүй.

Зочин
Зочин

Суудлаасаа буусан өвгөчүүл одоо дурсамж. зөвлөгөө, номоо ярьж бичээд сууж байвал барав.Суудалдаа хоргдсон болгонд нь сайд, дэд сайд, гадаадад элчин болгож суулгаад юу болж өнгөрсөнийг Монголчууд мартаагүй байгаа.

иргэн
иргэн

Ард түмнийг доромжлохгүй шүү. Ардын шийдвэр энэ хүмүүст дүнгээ тавьсан байхад Хүрэлсүх сонгож эргүүтэхгүй байлгүй дээ. Тэгвэл сонгууль хийсний хэрэг гэж байхгүй болно

Зочин
Зочин

яг эд нар сайд болвол МАН Монгол улс сөнөнө дампуурна шүү. эд нар одоо ач зэгээ хараг аа. тэтгэврийн нас болсоон. одо эд нараас ямар ч үр дүн гарахгүй

зочинзочинзочинзочин
зочинзочинзочинзочин

монгол төр эдэн өртэй юм уу бүгд сайд байсан муу бүхэнд оролцсан хүмүүс шүү дээ

zochin
zochin

Nasny toogoor erch huch sulradag. Shijgenesen zaluu humuusiig olj saidyn ajil hiilge!

Зочин
Зочин

Өвгөчүүлээс одоо ухаад ухаад юуч гарахгүй ээ. Өөр улсын өвгөчүүл 30 жилийн дотор улс орноо суга хөгжүүлчихсэн байна цаана чинь. Япон, Солонгос, Сингапур, Казакстан гэх мэтээр . Харин манай гарууд өөрсдөө суга хөгжжээ

Хариулт
Хариулт

Яг голыг нь олоод хэлчихсэн байна

Зочин
Зочин

sejig hurchlee

Зочин
Зочин

Nyamdorj boliooo ich2

Зочин
Зочин

Эд нар л бүх суудлыг нь зайдлаад байхаар залуучууд нь яах юм бэ, тэдний мэдлэг боловсролыг хэзээ улс орны хөгжлийн төлөө ашиглах юм бэ, албан тушаалд ямар их дуртай байгаа, зайгаа тавьж өгөөчээ, ялангуяа Нямдорж, худлаа шударга царайлчихаад

Зочин
Зочин

Erunhii said Nyamkaagaas vhtelee aidag gesen.

Zochihhn
Zochihhn

Soliotoi site ve

Зочин
Зочин

амарбаясгалан, содбаатар, ж.энхбаяр, учрал,

Зочин
Зочин

Ёстой бүгд хэрэггүй шүү.Энэ төрийн албанд насны хязгаар гэж байдаггүй юм уу? Зөнөглөсөн өвгөчүүлийг одоо тэтгэвэрт суулгачээ? Бүгд л төрд 20-30 жил ажиллаж идэж ууж ханаж цадсан хүмүүс бх юм.Одоо тэтгэвэртээ тайван сууж идсэнээ шингээцгээ!!

Зочин
Зочин

Хүн өнгөрснөөсөө суралцаж цааш ахих ёстой. Тэрнээс настай хүмүүсээ ад үзээд байвал хэзээ ч ахихгүй байх даа харин ч нэг. Олон жилийн туршлагатай өндөр боловсролтой ажилласан салбараа үргэлж хөгжүүлдэг хүмүүс ховор шүү.

Зочин
Зочин

Тэрбишдагва Хүнсний салбараас гараагаа эхэлж уг салбарт ажилласан туршлага арвин туршлагатай хүн салбарын сайд болбол оруулах хувь нэмэр их бхаа

Улс төр судлаач
Улс төр судлаач

Зүгээр л насаар ангилж ялгах нь хэт хялбарчилсан шийдэл бол уу. Тухайн хүний ажлын түүх олсон амжилтыг нь харах хэрэгтэй. Тиймд залуу сэтгэлгээтэй Тэрбишдагва гишүүн шилдэг нь. Бас Энхтүвшин сайд цар тахлын үед маш хариуцлагатай ажилсан.

Батаа
Батаа

Нямдорж сайд дахиад ХЗЯаа удирдах хэрэгтэй. Нямдорж сайдгүй ХЗЯ баларна шүү.

Зочин
Зочин

Эдгээр хvмvvсийн туршлага зангарга Монголд хэрэгтэй. Нас бол тоо. Залуу цvнх баригчдаар засгаа тоглуулаад дэмий.

Зочин
Зочин

Саяны сонгуулиар залуу үедээ боломж олгож өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй нэрээ татсан. Залуучуудаа дэмжиж ажилласан хүн нь ганцхан Тэрбишдагва гишүүн шүү.

Зочин
Зочин

Нямдоржийг яаж орхих вэ монгоолд хэрэгтэй л банхар даа

Зочин
Зочин

60 nas jinhene ajil hiih nas yum

Сайд
Сайд

Улс орон эгзэгтэй үед байна. Ухаан туршлага хэрэгтэй залуучуудад сурах хугацаа хэрэгтэй. Ажлын туршлага мэдлэг хугацаа

zochin1
zochin1

hogshin zaluugiin ylgaa gej baidag uu? ylanguya uls turd ingej yrij helj bolohgvi. ymand awah geehiin uhaanaar handaj, tanagtai bichih hergtei.

Зочин
Зочин

Улс орон эгзэгтэй үед байна. Ухаан туршлага хэрэгтэй залуучуудад сурах хугацаа хэрэгтэй. Ажлын туршлага мэдлэг

Зочин
Зочин

Тербишдагва, Энхтvвшин 2 бол юм хийдэг л хvмvvc. Буcад нь ч мэдэхгvй дээ.

Zochin
Zochin

Terbishdagva bol saidiin suudald suuh yostoi hun gej bodoj bna. Mash heregtei hun dee shudraga hudulmurch.

Зочин
Зочин

Яг шд шал худлаа хүн шд.

Зочин
Зочин

Гадны улсуудад 60 дээш насны хүмүүсээр сайд тавидаг.

Irgen
Irgen

Ahmad turshlagatai humuusee udirdah alband tavij medleg turshlagiig ni ashiglahad buruu yu baihav dee! Zaluuchuud gej het yavtsuurch bas bolohgui l dee.

Иргэн
Иргэн

Нас бол үнэндээ тоошдээ?! Тэднийг хариуцлага үүрүүлж зүтгүүлэх хэрэгтэй?! Ажил амьдралын туршлага гэдэг бол насаар хэмжигддэг зүйл бишээ?! Тэднийг томилж ажиллуулах хэрэгтэй?! Тэд сэтгэлгүй шуналт ЖДҮ-чдээс л дээршдээ?!?!?!

Хүннүүү
Хүннүүү

Нямкаг дэмжинэ шүү

Иргэний төлөөлөл
Иргэний төлөөлөл

Монголын төрд насаараа шахам тэжээлгэсэн энэ хэд одоо болиоч.Хүрэлсүх сайд минь энэ хэдийн гоё ганган үгэнд хууртаж сайдын суудалд суулгачихваа.Булантуяа, Жавхлан, Энхбаяр зэрэг залуусаа дэмжээрэй.

Зочин
Зочин

Hayanhyarvaa zam teevriin saidad yag tohirno uchir ni Da-UB zam Darhanii zasag darga baihdaa buteen baiguulalt hiisen hun zamiig bol turgevchilj magadgui gesen goridlogo baina

Хаха
Хаха

####

Иргэн
Иргэн

Нас бол үнэндээ тоошдээ?! Тэднийг хариуцлага үүрүүлж зүтгүүлэх хэрэгтэй?! Ажил амьдралын туршлага гэдэг бол насаар хэмжигддэг зүйл бишээ?! Тэднийг томилж ажиллуулах хэрэгтэй?! Тэд сэтгэлгүй шуналт ЖДҮ-чдээс л дээршдээ?!?!?!

Зочин
Зочин

Та бол эдний өмнөөс сэтгэгдэл дахин дахин оруулж байгаа хөлсний бичээч байна. Монголчууд Луйварчдаас үнэхээр залхсан ш дээ.

Иргэн
Иргэн

Хэнээс ч хөлс үнэ авдаггүй бичээч бол би байнаа?!

Иргэн
Иргэн

Нас бол үнэндээ тоошдээ?! Тэднийг хариуцлага үүрүүлж зүтгүүлэх хэрэгтэй?! Ажил амьдралын туршлага гэдэг бол насаар хэмжигддэг зүйл бишээ?! Тэднийг томилж ажиллуулах хэрэгтэй?! Тэд сэтгэлгүй шуналт ЖДҮ-чдээс л дээршдээ?!?!?!

Back to top button