УЛС ТӨР

Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайрангууд

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа ямар бүтэцтэй, хэрхэн бүрдүүлэх нь олны сонирхлыг ихэд татаж байна. Аль яаманд хэнийг томилж, хэнтэй хамтарч зүтгэх бол. Хөшигний ард нэлээд юм өрнөж, тэрийг энэ, энийг тэр яамны сайдаар томилуулна эсвэл түүнд томоохон албан тушаал өгөхгүй гэх эрх ашиг хөндөгдөж байгаа. АН, Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнээ салбарын сайдад зүтгүүлнэ. МАН өөрийнхөө гишүүдээ томоохон албан тушаалд томилчих юм сан гэж байгаа нь лавтай. Хаана, хаанаа олон хүний эрх ашиг хөндөгдөж, хэрэндээ салбарын сайд, томоохон албан тушаалд тухалчих санаатай хамаг л нарийн арга, ухаанаа шавхан, дээгүүр доогуур гүйж байгаа, одоо ид.

УИХ-д сонгогдож чадаагүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, нэр дэвшээгүй Д.Тэрбишагва, Ч.Улаан нар “тэтгэвэр”-тээ гарах бус харин ч эсрэгээрээ сайд болохоор санаархан, аль хэдийнэ хэд хэдэн нүүдэл хийгээд буй. Уг нь ард түмэн тэдэнд дүнг нь тавьсан. Одоо хэрхэх нь Ерөнхий сайдын л шийдэх асуудал. Тэд төрд хэрэгтэй “зайран”-гууд байсан уу гэвэл байсан. Харин одоо залуу үед зайгаа тавьж өгөх цаг нь болсоон. Тийм боловсон хүчин Монголын төрд хангалттай бий. Боловсон хүчин гэснээс МАН салбарын сайд, томоохон албан тушаалын томилгоондоо оруулж ирэн, толгойг нь ашиглавал төрд хэрэгтэй хэд хэдэн эрхэм бий. Тэд бол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар. Хэдийгээр тэд гишүүн болж чадаагүй ч ажлын туршлага, мэдлэг нь яалт ч үгүй Монголын төрд хэрэгтэй. Тиймээс МАН томилгоондоо тэднийг оруулж ирэн, багтаа нэгтгэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, төрийн ажил ахицтай, урагштай үргэлжлэхэд ч тустай.

ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АН-ын НҮҮРИЙГ ТАХАЛСАН З.НАРАНТУЯА

Сонгуулийн дараа Монголын ард түмэн завханчуудын сонголтод халаглан, түүнийг сонгоогүйд ихэд гайхсан гэвэл үнэнээс зөрөхгүй. “Цэрэнпунцаг, Нарантуяа хоёр л сонгогдох болов уу” гэсэн олны таамаг зөрсөн. Олонх хүн “Яаж ч бодсон Баярсайханаас Нарантуяа дээр. Яагаад ийм юм болчихов оо” гэж халаглаж суухад З.Нарантуяа “МАН өнгөтэй, Баярсайхан ёндоотой байлаа. Түүнийг битгий шүүмжлээрэй. Амжилт хүсье” гээд уужуу хандсан. “Сонгуульд луйвардуулчихлаа” гэх мэт элдэв шалтага тоочин, гоншигноогүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч хүнд байх учиртай зангараг.

Өмнөх парламентын тэр тусмаа АН-ын гишүүдийн гол дүрүүдийн нэг нь З.Нарантуяа байсан. Үргэлж ийм ч төсөл, тийм ч ажил гээд цаас нухаж суудаг, хуулийн төслүүд дээр бүх судалгаагаа өөрөө хийдэг ажил хэрэгч эрхэм. Санхүү, банкны салбарт гарц гаргагч тэр яах аргагүй мөн. Асуудлыг бодитой, зах зээлийн зарчмаар хардаг хуруу дарам гишүүний нэг байсан. Өмнөх парламентад олон асуудал дээр АН З.Нарантуяагаар нүүрээ тахалсан. Харин одоо түүний орон зай төрд хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх учиртай хүмүүсийн нэг тэр мөн.

ХУУЛИЙН САЛБАРТ ТОД МӨРТЭЙ Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүнээс хоёр ч удаа сонгогдон, хууль зүйн сайдаар ажиллаж явсан Х.Тэмүүжин хуулийн салбарт тод мөртэй эрхэм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллахдаа “амьгүй” албат байгаагүй. Хуулийн салбарыг шинэчлэхээс гадна хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хувилдаан, Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа хэрхэн худалдаж, үүгээрээ яаж бэлжиж буйг ил зарласан, олонд илчилсэн. Тэдний үйлдлийг Ерөнхийлөгч өөгшүүлээд суугааг хүртэл илчилсэн. Цагдаагийн цол, зэрэг авлига, хээл хахуулийн уурхай болсныг ч тэр зүгээр өнгөрөөгөөгүй. Харамсалтай нь тэгснээсээ болж тэр адлуулсан. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг тэр биеэрээ, гэр бүлээрээ мэдэрсэн. Ажил, албан тушаалаараа яллуулж, сүүлдээ хэн ч бус “Сайн ах” болж үлдсэн. Тэглээ гээд Х.Тэмүүжин бууж өгөөгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Х.Тэмүүжингийн орон зай хэрэгтэй.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ Б.БЯМБАСАЙХАН

Энэ удаагийн сонгуульд цагдан хорих ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг нь Б.Бямбасайхан. Тэрбээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад олон жил шалгагдан, өдгөө цагдан хоригдож буй.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Манила дахь оффист олон жил зүтгэхдээ Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажилласныг салбарынхан нь сайн мэднэ.

Б.Бямбасайхан Монголдоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулж, 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн юм.

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.

“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудалд Б.Бямбасайхан буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Буруутай, буруугүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл Монголын төрд Б.Бямбасайхан хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Ганбаатар
С.Ганбаатар
2020-07-03 09:31

Б.Бямбасайхан шоронд хэрэгтэй Зайран

haha
haha
2020-07-03 09:45

Unen dyraaraa yum bichih yum aa huurhii, MAN d olon zairan bii

зочин
зочин
2020-07-03 10:06

Эх орноо харийханд худ�##�дагч Бямбасайханд гэр бүлийх нь хөрөнгийг нь хурааж өөрийг нь насан туршид нь хорьж гэр бүлийг нь Монгол Улсаас хөөх хэрэгтэй.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-03 10:46

АН-ГУРВААР ТЭР ДУНДАА ХАР ТАМХИЧДЫГ ХАМГААЛАГЧ, ХУУЛИЙН СИСТЕМИЙГ НУРААЖ ШҮРШИГНЭГЧ ТҮМҮҮЖИН ТѲРД ГАРГАЖ ХЭЗЭЭЧ ХЭРЭГГҮЙ ЭНЭ СЭДЭВИЙГ ѲѲРѲѲ БИЧСЭНДЭЭ ЧААВААС ҮҮГЭЭР ДУТАВ ГЭЖДЭЭ

eej
eej
2020-07-03 11:26
Reply to  ЗОЧИН

golomt banknii ganzorig geh zaluug demjij bn yamar ch alban tushaald ochson hiij chadah hun gej boddog mash zuv setgelgeetei yarilclaga ugch nevtruulgiin zochnoor orjbaihig n uzsen ihhurliin gishuun bolvol turd tumen olondoo heregtei zuil i

Зочин
Зочин
2020-07-03 11:21

byambasaihan gej baruunii g###giig shorond neg ym hiij avch bhad heregtei geed yu gachin ym bicheed bnaa

МАН
МАН
2020-07-03 11:27

З.Нарантуяа нь л хэрэг болж магадгүй.

Иргэн
Иргэн
2020-07-03 19:28
Reply to  МАН

Яг үнэн шүү

Зочин
Зочин
2020-07-03 12:16

Хэ хэ хэ, ялсан нам засагаа байгуулдаг журамтай, эсгий газар нохой хэрэггүй гэж энэ хэдэн юмнуудаар яах вэ дээ.

Зочин
Зочин
2020-07-03 13:07

Uuhund b##vch nohoi shinshlehgui, uvsund oroovch uher unerlehgui bishuu....demii goridoj baihhin neriin baas shuu dee

ulzii
ulzii
2020-07-03 13:35

MAN d ajliin ondor bolowsrol medlegtei olon hun bii tednii neg ni bol yaltchgui songuuliin zohion baiguulagchaar ajillasan Y.Sodbaatar bilee. Tuund ajliin ih turshlaga bii, medleg bolowsrol bii, chadwar ni hogjson tuuniig ontsolj saishaah

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-03 13:49

MAN- ЫНХАН ЭНЭ ГУРААР ДУТАВ ГЭЖ БЯМБАСАЙХАН ЧИНЬ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ НѲХѲР ХЭН ИНГЭЖ ѲДѲѲД Б.ГАА ОЛОН ТҮМЭН ГОЛОГДОЛД ГАРГААД БАЙГААМ БИШҮҮ

зочин
зочин
2020-07-03 14:30

Нарантуяа харин гайгүй ажил хийх байх, нөгөө хоёр нь хэрэггүй ш дээ, Тэмүүжин их сургуульдаа хичээлээ заасан нь дээр, сайд байхдаа хуулийн байгууллагыг харин ч нэг самарч хөрсөн дээр буухгүй олон шийдвэр гаргаж байсан нөхөр

Буриад
Буриад
2020-07-05 17:00
Reply to  зочин

Энэ 3 хагар�##� үүсгэхийн нэмэр хол тонилцгоо

Зочин
Зочин
2020-07-03 22:52
Reply to  зочин

хаха

Зочин
Зочин
2020-07-03 21:15
Reply to  зочин

Харин ч хуулийн байгууллагын шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн шүү

Зочин
Зочин
2020-07-03 15:15

Эрүүдэн шүүгдэх хүмүүсийн багахан хэсэг нь энэ 3 шүү хө.

Зочин
Зочин
2020-07-03 15:36

Болье

Зочин
Зочин
2020-07-03 15:44

Энэ засаг энэ 3-ар л дутав гэж хөгийн юм бэ? Бямбасайхан нь шууд аавынх руу �##�хсан нь дээр.

ohinoo
ohinoo
2020-07-03 16:13

ЗА БОЛЬ ДОО ЯС ГОРЬДСОН НОХОЙ ШИГ ЯСАН ТОЛГОЙТ ТЭМҮҮЖИН ОЛИГТОЙ Ч ХУУЛЬЧ БИШ САЙД БАЙЖ ХУУЛИЙН САЛБАРЫГ ХӨЛДӨӨ ЧИРСЭН ОДОО БӨӨН ӨР ТҮҮНИЙГЭЭ ЯАЖ ТӨЛӨХ ВЭ ГЭЭД ЭНЭ 3 ААР Л АРДЫН НАМ ДУТАВ ГЭЖ ХАХАХАХАХАХ

ohinoo
ohinoo
2020-07-03 16:14

ХУУЛИЙН СУРГУУЛЬД ТЭМҮҮЖИН МУУ БАГШ БАЙСАН ХАХАХАХАХ ЯПОНД ТӨГССӨН ХЭДЭН САЙН БАГШ ХУУЛИЙН СУРГУУЛИЙГ АТГАЖ БАЙГАА

Зочинн
Зочинн
2020-07-03 16:56

Бямбасайханыг дубайн гэрээгээр бараг цааз�##�чихад болнодоо

Зочин
Зочин
2020-07-03 17:04

За �######�аа

Зочин
Зочин
2020-07-03 17:27

Энэ 3 хэрэггүй ээ

Зочин
Зочин
2020-07-03 17:37
Reply to  Зочин

МАН боловсон хүчингүй болчихсон биш дээ. Энэ хачин нөхдүүдээр яг төр бариулж харагдаач. Ард түмэн хүлээн зөвшөөрөөгүй биз дээ?

Түмний нэг
Түмний нэг
2020-07-03 21:52
Reply to  Зочин

энэ гурав төрд биш харин шоронд нэн их хэрэгтэй бодмой

Зочин
Зочин
2020-07-03 22:54

хахах

Монгол
Монгол
2020-07-03 19:00

Буянд�##�ай ийм юм бичсэнээрээ МАН-ыг төдийгүй Тэмүжин, Нарантуяа, Бямбасайхан нарыг доромжилж байгаа хэрэг үү? Тэр гурав МАН-ын засагт гүйгээд очих юм уу?

Монгол
Монгол
2020-07-03 22:22

Бямбасайхан С.Баяр Сайханбилэгийн лайг хилсээр үүрч байна үнэн учрыг мэддэг эрүүл саруул ухаантай хүмүүс ойлгохоос мунхаг нэг нь үл ойлгоно УИХ ын 76 дээр нь ЗГ гишүүд нь чи гарын үсэгээ зураа гээд байхад туша�##�ыг биелүүлсэн хүн яахаараа

Ард
Ард
2020-07-04 08:25
Reply to  Монгол

хэн түүнийг дагаж одоо л д�##�дганж гарын үсэг зурж гэсэн юм. Би мэдэхгүй чадахгүй сайд нараараа засгийн газрын хурлаараа шийд гээл сууж бхгүй муу шун�##�тан

Монгол
Монгол
2020-07-03 22:24

Бямбасайхан улсад хэрэгтэй дэлхийн хэмжээнд хүрэх гэж байгаа бол ийм хүмүүсээ ажилуулах хэрэгтэй үүнийг мунхаг хүн үл ойлгоно

Зочин
Зочин
2020-07-03 23:05

Нарантуяа төрд хэрэгтэй хүн

Тмжн
Тмжн
2020-07-03 23:56

За больдоо тэмүүжин чинь эмнэлэгийг шорон болгодог нөхөр яагаад ч болохгүй, хэрвээ гаргав�##� дахиад манай эмнэлэгүүдийг коронавирустай үед шорон болгочихвол яах юм. Ккккк бурханы аварлаар гишүүн болоогүйд монголын ард түмэн маш их баярлаж бн

Зочин
Зочин
2020-07-04 00:46

Нарантуяа үнэхээр төрийн хүн, УИХ- д гаргаагүйд нь харамсаж байна, мундаг эмэгтэй. Бямбасайхан намын "цүнх баригч" з�##�уучуудыг бодоход мэдлэг боловсролтой, даруухан төрд хэрэгтэй л з�##�уу

Enkhbayar
Enkhbayar
2020-07-04 01:00

Арай ч дээ. Хүрэлсүхийн засгийн газар эднээр дутатлаа дор ороогүй шүү. Өөрсдөөө л ийм юм бичиж хавчуулаад байнаадаа.

Зочин
Зочин
2020-07-04 13:51

ХӨВ хөв

Зочин
Зочин
2020-07-04 20:03

Эргүүт

666
666
2020-07-05 00:45

Тэмүүжин сонгож тэнэг юм хийхгүй байлгүй

За больдоо!
За больдоо!
2020-07-05 13:20

Юүн сонин утгаа �##�дсан нийтлэл вэ! Явж,явж тэмүүжиншүү! Больж үз...

zochin
zochin
2020-07-05 14:51

Bie daagch bsn Dabaasuren mundag ediin zasagch sain meregjilten um bilee. Deerkh 3 aa bolio zarim ni Dubain gereeg ineegeed zurj bsn shuu dee

зочин.
зочин.
2020-07-05 21:20

юун хачин юм бичдгийн. МАН энэ 3аас илүү боловсролтой, соёлтой боловсон хүчинтэй. Тэмүүжин сайд байхдаа Америкийн элчинд тайлагнадаг байсан. Бяамбасүрэн аймхай аялдан дагагч Сайханбилэгийн гар хөл, Нарантуя АНынхны буруу зүйлтэй эвлэрэгч

Зочин.
Зочин.
2021-02-02 11:00

Энэ хүмүүсийн МОНГОЛ Эх оронд Хийсэн аймшигийн нүглүүдийг яах гэж бна.Цаазаар авах ялтай.

Холбоотой мэдээ

Back to top button