Нийгмийн

Гандантэгчэнлин хийдээс тусгаарлагдсан иргэн болон эмч нарт хар үрэл тарааж байна

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, тус хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд,

"Халдварт өвчин гарахаас өмнө арваннэгдүгээр сард хүмүүс халуурч, амь насаа алдаж байгаа мэдээллүүд их ирсэн. Тэр цаг үед иргэдийн хүсэлтээр хурал номын үйл ажиллагаа явуулж байхдаа хар үрэл буюу есөн харын найрлага бүхий хүчтэй уламжлалт эмийг гаргаж авсан. Үрлээ хийдийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Ингэхдээ зуугаас дээш мянгыг таван удаа үйлдвэрлэсэн. Эхний үйлдвэрлэлтээс гарсан үрлээ Онцгой байдлын албаныхан болон ЭМЯ, цагдаа нарт тараасан. Мөн үрлээ иргэдийн хүсэлтээр дахин үйлдвэрлэсэн. Ийнхүү өнөөдрийг хүртэлх хугацаанд ЭМЯ-тай хамтран тусгаарлалтад ирж буй хүмүүст болон эмч нарт үрлээ тарааж байна.

Бид сүсэг бишрэлтэй хүмүүс. Энэ мэт халдварт өвчин зөвхөн манай эринд гарч буй зүйл биш. Урьд нь хэдэн зууны дэлхийн хаа нэгтээ гарч байсан өвчин. Тэр үед монголчууд энэ мэт жор ашиглан эм бэлдэн хэрэглэж эрүүл саруул үлдэж хоцорч байсан түүх бий. Бид үүнийг ишгүй, судалгаагүй үйлдээгүй. Түүхийг үндэслэж бүтээсэн. Дэлхий нийт үүнийг хүсэн хүлээж байна. Гандантэгчэнлин хийдээс хийж буй үрэл АНУ, Европт байгаа монголчуудад очсон. Авахыг хүссэн хүн бүрт үнэгүй тараасан. Тэгэхээр тодорхой хэмжээнд тусаа өгсөн байх гэж найдаж байна” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-03 16:25

Чойжамцын баасаар хийсэн гэдэг үү

Зочин
Зочин
2020-07-03 17:20

Эх орондоо хаиртаи болгодог үрэл баина уу.

Зочин
Зочин
2020-07-03 20:46

За тэгээд баасаараа зуурж өгсөн үрлийг нь идэж тэнэгтэв нуль нян бактер ш дээ????????????????

Иргэн
Иргэн
2020-07-06 07:28

Та нар яахлаараа ингэж солиорч байдгийм ёо ёо Чойгийн баас гэнэ үү

Back to top button